Японы Ёкохама хотод 1970-аад оны алдартай телевизийн шоунаас санаа авч бүтээсэн аварга роботын туршилт энэ долоо хоногт болжээ. Аварга роботыг 1970-аад оны сүүлээр хүүхэд залуучуудыг байлдан дагуулж байсан “Mobile Suit Gundam” телевизийн шоуны дүрээр бүтээжээ. Туршилт амжилттай болж, Гундам робот алхаж, сууж үзүүлэв.
Life-sized Gundam in Yokohama is now in testing mode.pic.twitter.com/51HVoraPb7
— Catsuka (@catsuka) September 21, 2020
Роботыг бүтээх ажил 2014 оноос эхэлсэн юм. Харин өдгөө барилга, угсралтын ажлууд дуусч Гундам 20 метр өндөр, 24 тонн жинтэй болсон байна. Роботын нээлт цар тахлаас болж ажил удааширсан тул энэ оны аравдугаар сард болохоор хойшлогдсон юм.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ