"Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

"Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна"

"Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна"

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2020.09.24/ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэлээс архинд донтох эмгэгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.


-Сүүлийн үед архинд донтох эмгэгт эрэгтэй, эмэгтэйгүй өртөх боллоо. Үүний шалгаан нөхцөл нь юу вэ. Энэ талаар хийсэн судалгаанаас сонирхуулна уу? 

-2019 онд хийсэн судалгаагаар зонхилон тохиолддог эмгэгт архинд донтох эмгэг орсон. Энэ судалгаагаар Монгол Улсын насанд хүрэгчдийн дунд архинд донтох эмгэг 6.2 хувь байна гэж гарсан. Нэг үгээр, Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна гэсэн үг. Нийт насанд хүрэгчдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн 51 хувь нь архины хэтрүүлэн хэрэглээтэй байна.

Манай төвд жилд 1800 хүн архинд донтох эмгэгээр хэвтэн эмчлүүлдэг. Жилд 3000-4000 хүн л ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгэсэн бол 80 гаруй мянган хүн огт тусламж үйлчилгээ аваагүй явж байна.

-Архинд донтох өвчин бүрэн эдгэрдэг үү. Мэдээж ар гэрийн дэмжлэг чухал болов уу?

-Эмчлэгдэх боломж бий. Архины эмчилгээний маш том хөтөлбөр байдаг. Жишээлбэл, 14 хоног хордлого тайлуулах, 21-28 хоногийн сэтгэл заслын эмчилгээ, долоо хоног тутмын бүлгийн сэтгэл засалд явна гээд 1.5-5 жилийн хугацаанд бүрэн эмчлэгддэг. Архинд донтох эмгэгтэй хүмүүсийг эмээр бус сэтгэл заслын хөтөлбөр, сургалтаар эмчилдэг дэлхий нийтийн стандарт байдаг. Таван жил хүртэлх хугацаанд тэр хүн архи уухгүй бол бүрэн эрүүлжсэн гэж үздэг. Энэ хугацаанд архи уувал халтирсан өвчин, дахисан гэж үздэг. Архи, мансууруулах бодисын эмгэг бол архаг сэтгэцийн эмгэгийг үүсгэдэг учраас маш урт хугацаа, зардал шаардлагатай эмчилгээ байдаг. Манай СЭМҮТ-д өөртөө туслах бүлэг ажилладаг. Зургаан эмч мэргэжилтэн, архинаас гарсан хоёр хүний нийгмийн ажилтан болгоод ажиллаж байгаа.

Сүүлийн 4-5 жил 800 гаруй хүн архины асуудлаа бүрэн шийдэж, архинаас гарсан. Мөн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газарт өдөр бүхэн 09.30-15.00 цаг хүртэл манай сэтгэцийн эмч нэр, хаягийг нь асуулгүй, үнэгүй зөвлөгөө өгч байгаа. Учир нь, хүмүүс нэрээ хэлэхээс санаа зовдог. Тиймээс архи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс нэр, хаягаа хэлэлгүйгээр зөвлөгөө авах бүрэн боломжтой.

-Өвчин бүр тодорхой үе шаттай байдаг. Тэгвэл архинд донтох өвчний эхэн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хэзээ архи, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн түүгээр архинд донтох эмгэг, өвчний түүх эхэлсэн гэж үздэг. 30 удаа архи уусан хүн 10 удаа уусан хүнээс илүү архинд орж байна гэсэн үг. Тооноос шалтгаалаад тухайн хүний боловсрол мэргэжил, эдийн засгийн байдлаас шалтгаалахгүйгээр архи хэрэглээд байх тусам донтолт үүснэ.

-Архи хэтрүүлэн хэрэглэснээр ямар ямар өвчлөлийг үүсгэдэг вэ?

-Архинд донтох эмгэг маш олон төрлийн өвчлөл үүсгэдэг. 60 гаруй өвчний эх үүсвэр, нас баралтын гол шалтгаан, зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтлийн шалтгаан болж байна. Тиймээс хуулиар архины онцгой албан татвараа нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Онцгой албан татварын тухай хууль дээр гурван ялгаатай татвар авахаар хуульчилсан. 0-25 нь арай бага, 25-40 хувь нь дунд зэргийн татвар, 40-өөс дээш хувь нь өндөр татвар төлж байгаа. Гэтэл 37,38,39 градусаар үйлдвэрлэж байгаа цагаан архинд бага татвар төлсөн хэрнэ хүнд маш их хор хохирол үзүүлж байгаа. Тиймээс Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг өгсөн. Мөн Зар сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Зурагтаар дарс, пивыг маш ихээр сурталчилж байгаа. Харин Зар сурталчилгааны хуульд согтууруулах ундаа л гэж үзвэл үүнийг сурталчлахгүй байх саналыг эмч, мэргэжилтнүүд өгч байна. Архи гэдэг хоёр процентоос дээш спирт агуулсан бүх төрлийн ундааг хэлнэ гэж хуульд бий. Үүнийг нэг процент болгох хэрэгтэй. ДЭМБ, бусад улс орнуудад ийм байгаа. Архидан согтуурахтай тэмцэх ажлыг салбар дундын бодлогоор олон жил хийх ёстой. Ганц эрүүл мэндийн салбар архидан согтуурахтай тэмцэж чадахгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж