Тусгай үүргийн онгоцоор 265 иргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн онгоцоор 265 иргэн ирнэ

Тусгай үүргийн онгоцоор 265 иргэн ирнэ

Энэ сард БНСУ-аас дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 11:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 265 иргэн  ирэх бөгөөд эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-55, жирэмсэн болон асран хамгаалагчтай-15, өндөр настан-10, эрүүл мэндийн шалтгаантай-31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-154 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж