БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөжээ | News.MN

БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөжээ

БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөжээ

БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөжээ

БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөгөөд цогцсыг нь шатаасан хэргийг Сөүлийн албаныхан өнөөдөр (2020.9.24) мэдээллээ. Хохирогч нь Өмнөд Солонгосын төрийн албан хаагч байсан ба энэ долоо хоногийн эхээр сураггүй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн албан тушаалтан нь хоёр Солонгосын усан хилийн бүсэд хууль бус загасчлалын үйл ажиллагааг шалгаж явсан аж.

БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлээр хохирогч нь Мягмар гаригийн үдэд Хойд Солонггосын эрэг дээрээс сураггүй болжээ. Гэхдээ хохирогч яагаад Хойд Солонгосын эрэгт гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл яамнаас өгөөгүй. Тагнуулын мэдээллээр түүнийг буудаж хөнөөгөөд цогцсыг нь шатаасан гэжээ.

Албан тушаалтан сураггүй болсон энэ хэрэг хоёр Солонгосын зөрчлийг улам хурцатгах нь гарцаагүй. БНСУ-аас Хойд Солонгос руу дүрвэх, урвах тохиолдол бараг гардаггүй. Харин өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хойд Солонгосын дэглэмээс зугтан 30 мянган хүн Сөүлд ирж суурьшчээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-24 202.9.40.32

Тэнэглэл. Маш буруу

Avatar

Зочин 2020-09-24 202.21.109.52

Нэг хүний коммунист дарангуйлал хамгийн харгис.Дотооддоо хичнээн хүнийг хэлмэгдүүлэн алсан бол?Ким жон ун ард түмнээ тэжээж чадахгүй болоод хүмүүс нь хууль бусаар загасчилж явсан.

Avatar

Зочин 2020-09-24 202.9.46.132

ким жим у одоо алуулсан даа.яана.

Avatar

Зочин 2020-09-24 202.131.225.197

yg ch dee, hen ***h yum be dee. amerikuud hvrtel yu ch helj chadahgui bhad chin..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж