БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөжээ

БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөжээ

БНСУ-ын албан тушаалтныг Хойд Солонгост буудаж хөнөөгөөд цогцсыг нь шатаасан хэргийг Сөүлийн албаныхан өнөөдөр (2020.9.24) мэдээллээ. Хохирогч нь Өмнөд Солонгосын төрийн албан хаагч байсан ба энэ долоо хоногийн эхээр сураггүй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн албан тушаалтан нь хоёр Солонгосын усан хилийн бүсэд хууль бус загасчлалын үйл ажиллагааг шалгаж явсан аж.

БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлээр хохирогч нь Мягмар гаригийн үдэд Хойд Солонггосын эрэг дээрээс сураггүй болжээ. Гэхдээ хохирогч яагаад Хойд Солонгосын эрэгт гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл яамнаас өгөөгүй. Тагнуулын мэдээллээр түүнийг буудаж хөнөөгөөд цогцсыг нь шатаасан гэжээ.

Албан тушаалтан сураггүй болсон энэ хэрэг хоёр Солонгосын зөрчлийг улам хурцатгах нь гарцаагүй. БНСУ-аас Хойд Солонгос руу дүрвэх, урвах тохиолдол бараг гардаггүй. Харин өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хойд Солонгосын дэглэмээс зугтан 30 мянган хүн Сөүлд ирж суурьшчээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж