Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн Алтай таван богд уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт өчигдөр /2020.09.23/ 15 том хүн, гурван автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас төөрчээ.
Улмаар иргэд аймгийн Онцгой байдлын газарт “Зам харагдахгүй байна. Уулнаас буух боломжгүй боллоо” хэмээн мөн өдрийн 16.55 цагт хандсан байна. Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу 17.20 цагт гарсан ба ба дээрх иргэдтэй 20.40 цагт холбогдоход хүмүүсийн бие байдал хэвийн, цас орохоо больсон гэсэн мэдээллийг өгчээ.
Алба хаагчид өнөөдөр /2020.09.24/ тухайн иргэдийн байгаа уулын бэлд 12.00 цагийн үед очиж уулнаас буулгасан байна. Дээрх 15 хүний биеийн байдал хэвийн байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ