Н.Багабандийг тэтгэвэрт нь суулгаж, титэм үгийг нь тэрлүүлье! | News.MN

Н.Багабандийг тэтгэвэрт нь суулгаж, титэм үгийг нь тэрлүүлье!

Н.Багабандийг тэтгэвэрт нь суулгаж, титэм үгийг нь тэрлүүлье!

Н.Багабандийг тэтгэвэрт нь суулгаж, титэм үгийг нь тэрлүүлье!

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр томилогдон ажилласан таван хүнээс сайн муугаараа дуудуулдаггүй чимээгүйхэн явдаг ганц хүн бол Н.Багабанди.  Хэвлэл, мэдээллийнхэнд хаалттай, нууцлаг төрхтэй түүнд олон нууц байгаа гэж улс төрийн хүрээнийхэн хардарх нь бий. Нэг хэсэг титэм үг тэрлэж, мэргэн үг айлдаж суусан тэрбээр сүүлийн дөрвөн жил Монголын Засгийн газрыг төлөөлж Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа.

Үүнээс  өмнө 2010-2013 оны үед "Оюутолгой"-н ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлж ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, 2009 оны аравдугаар сард Оюутолгойн гэрээ батлагдсан гэвэл үүнээс нэг жилийн дараа Н.Багабанди  тус компанид Монголын Засгийн газрыг төлөөлөх болсон аж.  Өдгөө Оюутолгойтой холбоотой бүхэн толгой дараалан шоронд орж байхад ганцхан Н.Багабанди л чимээгүй үлдэж хоцорсон.

“Оюутолгой”-н татвар, хураамж, төсөл, хөрөнгө оруулалт гээд олон асуудал хөндөгддөг, нийгэмд эргэлзээ хардлага дагуулдаг ч Н.Багабанди л чимээгүй суудаг. Тэгвэл У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр түүнийг тэтгэвэрт нь гаргахаар шийдсэн үү, Оюутолгойн ТУЗ-ийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулахаар зар тавьжээ. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Ц.Сүхбаатар нар Монголын талыг төлөөлж байгаа. Тэдний хоёр нь сонгон шалгаруулалтын дагуу ажлаа өгөх нь тодорхой болсон. Харин хэн бэ гэдэг нь эдийн засаг, улс төрийн хүрээний анхаарлын төвд байгаа юм.

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг ЗГХЭГ-аас зарлахдаа, ТУЗ-дөө геологи, уул уурхайн чиглэлийн болон санхүүгийн чиглэлээр гишүүнийг сонгон шалгаруулах аж.

Нэр дэвшигчдэд

  • Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнөөс ангид, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
  • Гэмт хэрэг үйлдэж,шүүхээр ял шийтгүүлээгүй;
  • “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй;
  • “Оюутолгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талууд (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.
  • Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;
  • Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;
  • Зэс, алтны орд дээр ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай.
  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  • Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;
  • Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй.
  • АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial Analyst Program), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан байх гэсэн шаардлагыг тавьж байгаа аж.

Н.Багабанди нь АН-ыг засаг барьж байх үед буюу 2013-2016 он хүртэл гурван жил гэртээ суусныг эс тооцвол гэрээ байгуулагдсан цагаас л Монголын Засгийн газрыг төлөөлж “Оюутолгой”-н ТУЗ-д ажиллаж байгаа. Үндсэндээ “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр хоёр удаа улиран сонгогдсон тэрбээр яагаад Монголын эрх ашгийн талаар дуугардаггүй, яагаад Оюутолгойн гэрээ байгуулсан хүмүүсийг  ээлж дараалан шоронд хийж байхад чимээгүй суудгийг олон хүн гайхдаг, харддаг.  Филсофийн ухааны доктор, энэ жил 70 настай Н.Багабандийг “Оюутолгой”-н ТУЗ-өөс Л.Оюун-Эрдэнэ “огцруулж” дийлэх болов уу!

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жоохонхүү үргэлжлэл 2020-09-24 24.128.37.84

Зоригийн хороох өөр ямар ч шалтаг байгаагүй. Ганболд 7 удаа ЕСайдаас буцаад Зоригийг тавих болсон Жоохонхүү дээр орсон. Жоохонхүү өнөө л Отгонбилэгийг ярьсан. Зориг буцааж тавихгүй гэсэн. Ерөнхий сайдад нэр горилогч хэд хонгийн дараа алуулсан. Монголын төрийн тэргүүн нар заавал хүнтэй протколтой уулзах ёстой. Гэхдээ гарууд зүгээр уулзаад байдаг. Одоо ч гэсэн Баттулга

Avatar

Жоохонхүү үргэлжлэл 2020-09-24 24.128.37.84

Зориг агсаны өнгөрөх үед Эрдэнэт бол Монголын цорын ганц саалийн үнээ байсан. Юун Оюутолгой бусад. Монголын төрийн тэргүүн Жоохонхүү Эрдэнэтийн Отгонбилэг хоёр бага залуугийн найзууд. Уул АН ялаагүй Зи төрийн өмчийн хорооны даргаар ажиллаагүй бол Отгонбилэг Эрдэнэтийг хувьдаа авах байлаа яг сахал Эрдэнэбилэг шиг Оросын олиргахуудтай тохироод. Арай л хямд авах байсан байх. Зориг бурхан болох үед Эрдэнэтээс өөр том асуудал Монголд байгаагүй. Шинэ ерөнхий сайд гарна шинэ Эрдэнэтийн захирал.

Avatar

Жоохонхүү 2020-09-24 24.128.37.84

Жоохонхүү болбаас Зориг агсаны хэрэгт шууд холбогдоод байгаа хүн. Халзан Ганболд 7 удаа буцахад Жоохонхүүгийн өрөөнд Отгонбилэгийг буцааж Эрдэнэтийн даргаар тавь гэсэн ганц асуудал яригдсан байгаа. Энэ үед Отгонбилэг орсуудтай тохироод Эрдэнэтийг авах ажиллагаа нууцаар эхэлсэн байна. Аз болж Зи хүү гарч ирж Отгонбилэгийг ширээнээс нь хөөсөн дөө. Эрдэнэтийг Монгол талд авах яриа оросын том гаруудтай аль эрт яригдаж улс төрийн хүрээнд Жоохонхүү Завханы Отгонбилэг дэмжиж том шагнал хүртэх байлаа.

Avatar

Иргэн 2020-09-24 192.82.76.81

Улсын байгууллагад олон жил ажиллаж, карьер хийсэн инженер хүн л энэ ажлыг хийж чадна. Намын гишүүн байж болохгүй.

Avatar

Зочин 2020-09-24 66.181.164.175

Титэм үг ч моодноос гарсан

Avatar

Зочин 2020-09-24 202.21.109.52

Н.Багабанди Монголын төлөө ганц ч үг дуугардаггүй.Монголынхоо ард түмнээс тасарчихсан хүн.Энэ хүнийг шалгах цаг нь болсон.

Avatar

Агуу хүн Нацагийн Багабанди Ерөнхийлөгч. 2020-09-24 66.181.161.17

Багабанди Ерөнхийлөгч маш сайн хүн шүү. Жинхэнэ халх Монгол сайхан хүн. Мундаг удирдагч.

Avatar

Зочин 2020-09-24 66.181.189.9

АНУ-БНХАУ харилцаа асар муудаж байна. Манай улсын тусгаар тогтнол АНУ болон бусад гүрнүүдээс ихээхэн хамаарна. Коммунист хятадууд Монголыг өөрсдийн талд татах гээд их гүйж байна. Гэвч Оюутолгой бол Монгол улсын хамгийн чухал төсөл. Иймд хятадын гадаад бодлогоос болгоомжлох цаг. Магад коммунист хятад АНУ-ын өмнө задарч нурж унах магадлал бага биш. Улсынхаа хамгийн том үйлдвэрийн ТУЗ-ын гишүүнд Багабанди гуай шиг хүн хэрэгтэй.

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2020-09-24 89.45.6.254

34% Д 3-ХАН ХҮН ЭРХ МЭДЭЛ БАГА Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ХҮН ТУЗ-Д ТОМИЛДОГ НЬ ДЭЛХИЙН ЖИШИГ ЮМАА, Я ТЭР ТОМ КОМПАНИ БАЙХ ТУСАМ НЬ ТОМ АЛБАТАЙ ХҮН ТАВЬЖ ЭМЭХ СҮРДЭХ АРГА ТАКТИК БАЙДГААС , АНГЛИАР ЯРЬДАГ ГЭЭД 2ГОДГОР ЗАЛУУ 1ХҮҮХЭН ТАВИЧИХААР ТООХ УУ? ХЭЛНИЙ ШААРДЛАГА ГАРАХГҮЙ АНГЛИ МОНГОЛ ХЭЛЭЭР БҮХ БИЧИГ БАРИМТАА ХЭВЛҮҮЛЖ ТУЗ-Д Ч ӨГНӨ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГДӨГ ДҮРЭМТЭЙ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ОЙЛГОХГҮЙ ШАРХАДНЫ ЭМНЭЛЭГИЙН ХЯНАЛТАНД БАЙДАГ МЭДРЭЛ МУУ ӨВЧТӨНГҮҮД СОЙШИЛООР ЭЛИЙРХИЙГ ХЭН Ч ТООХГҮЙ? ТУЗ-Г

Avatar

Зочин 2020-09-24 66.181.189.9

Зөв. Монголын эрх ашиг гэдэг Англи хэлээр хэмжигдэхгүй. АНГЛИ хэлтэй гадаадын гар хөлүүд ТУЗ-ын зөвлөлд орвол аюултай. ХЯТАДЫН гар хөл болсон хүмүүс олон шүү. Хятадын гар хөлийг ТУЗ-д оруулж болохгүй.

Avatar

Зочин 2020-09-24 202.126.89.160

Энэ багбанди гж нэг коммуны үлдэгдэл бнаа

Avatar

Оюун 2020-09-24 64.119.19.214

Гадныхантай сүлбэлдэж Монголчуудыг ядуурлын туйлд хүргэсэн энэ титэмчинг, титэмийг нь толгойнд нь углаад шоронд явуулж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

Avatar

ТИТЭМ ЗАМ. 2020-09-24 66.181.161.91

ХААНЫ АЛБА ХАЛААТАЙ ЭЗНИЙ АЛБА ЭЭЛЖТЭЙ ГЭДЭГ ДЭЭ. БАГА ХҮҮ ЯВЖ ЭЛБЭГ ХҮҮ ИРНЭЭ.

Avatar

Зочин 2020-09-24 139.5.216.142

Udurt l 10 garui say dollariin bayjmal gargaj zardag uurhai shuu de sanaand ormooegui too bga biz

Avatar

Зочин 2020-09-24 122.201.22.75

АЦ

Avatar

Зочин 2020-09-24 122.201.22.75

ХАМГИЙН ХОГИЙН АЦ, ХАР АМИА БОДСОН АЦ, ЭД ӨМНГӨНИЙ ШУНАЛТАЙ ӨЧҮҮХЭН ЭТГЭЭД БАЙСАН БАЙНА ЛЭЭ.

Avatar

Зочин 2020-09-24 202.9.40.78

Өөрөө саналаараа татгалздаггүй яасан доройтсон ёс суртахуунтай хүн бэ. 70 нас бол өндөр насанд орно. Ийм хүмүүс ажлыг нь булааж авчихаад байхад залуучууд нь БНСУ руу явж ажиллахаас өөр яах вэ. Багабандичуудыг нь цагт нь тэтгэвэрт нь гаргаж байяаа төр засаг минь.

Avatar

Зочин 2020-09-24 202.9.46.219

Ард түмний хөрөнгөөр алтан бүс хийлгээд бүсэлчихээд титэм үг тэрлэхлээр тэр үг нь өөрийнх нь натур хоёр зөрчилдөөд байхад яаж хүнд хүрэх юм бэ? Энэ хүнийг хорвоо дааж байгаа гэхээр л хорвоо үнэхээр агуу ажээ.

Avatar

зочин 2020-09-24 139.5.218.181

хар нямдоржтой адил урд эзнээсээ Монголыг хорлох, улмаар устгах даалгавар авч түүнийгээ маш сайн биелүүлж яваа бэрд дээ. Ардчиллыг нялх байхад нь дарах даалгаврыг урд эзнээсээ авч Зоригийн аллагыг амжилттай зохтон байгуулж эзэндээ их үнэлэгдэж одоог хүртэл хамгийн амттай хоолыг идэж хамгийн зөөлөн суудалд сууж байгаа хүн. Харин монголыг сөнсний дараа урд ах нар нь өөрсдийн гараар тонилгох байх л даа. ургдагч хэзээ ч дахин урвадаг гэдгийг мэддэг тул үүргээ гүйцэтгэнгүүт утсгадаг жамтай

Avatar

Зочин 2020-09-24 103.57.92.61

Титэм үгийг нь ч хоригло. Энд тэндээс дэмий юм эвлүүлдэг.

Avatar

Зочин 2020-09-24 202.126.89.232

АМИА БОДСОН ХҮҮР НУТАГ УСАА Ч ХАРДАГГҮЙ

Avatar

Зочин 2020-09-24 49.179.20.78

ТитэмБагаа, ГаминБатсүх 2 найзууд. Монголын төлөө лав яваагүй. Гаминг хүмүүс Монгол гэж ирээд л андуурдгийн. Фридландийн төлөөлөгч, Риогийн үнэнч зарц. Цагаануудаа том, жижиг гэж голохгүй долоож амьдардаг гар.

Avatar

Зочин 2020-09-24 58.109.221.157

Nasaar huiseer yalgavarlah don manaid ih delgechee Turd heregtei bol ajlaa hiig YOponii er said 72 -toi gej baisan

Avatar

Зочин 2020-09-24 59.153.114.19

dotroosoo neleed deerees l mereed baina daa tuunees bish mongoliin turd unencheer zutgesen turiin terguun shuu dee, ene hunees uur hun ochloo geed yamar ch ur dun garahgui ni oilgomjtoi, hongil yarij ih hurliin, namiin dargaa unagaj baisan humuusiin l eeljit dairalt baih daa

Avatar

zochin 2020-09-24 202.179.25.168

say bichsen setgegdel yaachichvaa !!! ymar ydargaatai um beeeeee

Avatar

zochin 2020-09-24 202.179.25.168

titem ug n er chereggui ene chuniig uter schalgaj ulsiin chorongiin churaaj ger choroolliin yduu ail orchod aschigla.Ene chun Zorig agsnii ucheliig meddeg !!! tegeedel duugai ,duugai bas duugai baij chergiig nuun daragduuldag. Odoo ESaid , Ouunerdene, Battulga ta nar naad chunee barij chori. Mongol uls er oodloogui ene chuntei bas l cholbootoi

Avatar

Зочин 2020-09-24 202.179.25.70

Монголын төр Багабандид өртэй биш бол одоо болно. Гэртээ сууг

Avatar

Зочин 2020-09-24 112.72.6.146

Багабанди гуайн оронд геологи уул уурхайг арван хуруу шигээ мэддэг Хурц гуайг шууд томилох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-24 66.181.189.9

Хуцаа чи. Хурц мэтийн урвагч баас Хятадын гар хөл болно.

Avatar

Зочин 2020-09-24 202.9.46.132

монголыг тарааж буй хүндээ.талийгаач Ш.Отгонбилэгтэй нийлж Эрдэнэтээс асар их хөрөнгө гадагшуулсан одоо монголд ашиггүй О.Т-г амиараа хамгаалж англи,канадчуудыг тэжээж б.гаа хөгшиндөө.Монголын ард түмэнг цэц үгээр тархийг нь угаагаад л…Үнэндээ хариуцлага хүлээлгэх ёстой хүний нэг мөн.О.Т-гоос бид маш их алдагдал хүлээж б.гаа шүү.Ард түмэн минь ухаар.Өдөрт хэдэн арван сая тэрбум доларын алдагдал…..Тэнд ажиллагчид үүнд дургүй л б.гаа байх.Та нарын цалин бол ирээдүй үр удмаа харлуулж буй алхам.

Avatar

Зочин 2020-09-24 202.179.26.182

ТИТЭМ ҮГ ХҮМҮҮСТ БУУЛГАДАГ БУРХАН ТЭТГЭВЭРТ СУУДАГГҮЙ

Avatar

э 2020-09-24 202.126.90.68

сэтгүүлчтэй их л бүдүүлэг, үл тоомсорлонгуй хандаж байсныг хараад л ойлгомжтой зэвүүн гар юм даа гэж бодогдсон

Avatar

Хотын уугуул иргэн 2020-09-24 66.181.187.148

Жирийн иргэн хүн тэр Удирдах Зөвлөлд нь жирийн иргэдээ төлөөлөөд яагаад байж болдоггүй юм. Иргэний хяналт тавих ёстой. Уул уурхайн хүнЗөвлөлийн гишүүн нь болох лээр дотор орж дэмий хутгалдаад хяналтаа тавьж чадахгуй байна. Эцсийн эцэст ямарч мэргэжлийн байсан один чёрт. Шийдвэрийг Рио Тинтогийн дарга шар толгойт гаргана. Ийм тийм мэргэжитэй хүн авна гэж битгий хоосон сүржигнээд, ард түмнийг битгий тавлаад байгаарай…муу нов.шнууд минь…

Avatar

Зочин 2020-09-24 202.55.188.46

Soliochee naadhaa, daraagiin eelj ni hoolondoo oroh geed huleegeed bainaa

Avatar

Зочин 2020-09-24 64.119.16.172

Шоронд хий

Avatar

zochin 2020-09-24 192.82.76.61

Багабанди гуай одоо тэтгэтэртээ суу! Та титэм үгэн дээрх шигээ хшн биш юм байна лээ. Ухаантай хүн бол бүр ч биш

Avatar

МоАХ ны Партизан 2020-09-24 202.179.26.151

С Зоригийг хороогдох үед Ерөнхийлөгч Хэрэгийн захиалагч ш Отгонбилэгтэй найз байсан гээд их юм байгаа даа !!!!!! Тэгээд л өндөр цалингаараа наймаалцах гэж Оюутолгойд очсон байх магадлалтай.

Avatar

Зочин 2020-09-24 66.181.176.164

Багабанди, Отгонбилэг, Балдорж сэтгүүлч гурав Улаанбаатар зочид буудлын дээр олон хоногоор байршиж байгаад мафигаа зохиосон гэж дуулсан. Талийгч Балдоржийн салах ёсын үед ямар их уйлж байсныг хүмүүс гайхан харж бсн. Тэгээд Балдоржийн гэр бүл УБ зочид буудлаа авсан… гээд хүмүүс ярьцгаагаад байсан шүү.

Avatar

Монгол улсын иргэн 2020-09-24 202.9.46.204

Одоо 70 хүрчээд оюутолгойн ТУЗ- д байна гэдэг чинь энэ гэрээг гардан хийсэн гэсэн үг бишүү. Муур шиг сэм сэм гэтсэн, энд тэндээс титэм үг олж эвлүүлсэн болоод үнэхээр аймшигтэй хүн байна шүү. Ойр тойрныхоо бүх хүнийг шоронд хийчихээд гэмгүй царайлаад сууж байгаа юм байна шүү дээ. Мэддэг хүмүүс нь одоо хүртэл энэ хүний Оюутолгойтой холбоотой хэргийг нууж байна гэдэг

Avatar

Зочин 2020-09-24 202.131.227.42

Uvaigui luivarchdiin derged ex yeronhiilogch neree orgood l yavaad baih shig sanagddag. Busad shigee ulsaa horolj alaltsaj uraltsaj, hulgailj hor nairuulaagui bh oo

Avatar

Zochin 2020-09-24 202.21.105.186

Одоо Титэм үг нь ч хэрэггүй, улс орныг хохироосон үйлдэлд нь ял асуу

Avatar

Зочин 2020-09-24 64.119.27.175

Хүзүүгүй толгойт Ц.Элбэгдорж Улаан бал нэвтрүүлэг ороод ганц ч асуултад хариулахгүй булзааруулж, арьсаа хамгаалсаар байгаад л дууссан даа. Ёстой л нэг хөгийн амьтан шүү.

Avatar

мангар баттулга 2020-09-24 66.181.161.16

чи муу коммуммунизмын орхидос тонил

Avatar

Зочин 2020-09-24 64.119.27.175

Н.Багабанди гэдэг архи нэрэх мэргэжилтэн энэ нөхөр уул уурхайн талаар цагаан толгойн "А" үсэггүй хэвтэж энэ олон жил яаж ажиллаж чаддаг байнаа. Оюутолгойн талаар Монголын эрх ашгийг хамгаалж ганц ч үг ган хийгээгүй, Рио Тинтогийн зарц, бууны гөлөг энэ этгээдийг нэн даруй зайлуулж, хатуу хариуцлага тооцох ёстой.

Avatar

Зочин 2020-09-24 202.179.2.147

titem ug gej hend ch hereggui nom. end tend dandaa shahaand yawdag

Avatar

asdf 2020-09-24 192.82.66.42

batsukh Rio Tinto-g tuluuldug

Avatar

Зочин 2020-09-24 192.82.65.67

суугаагүй л байгаа юм уу, ккк

Avatar

Иргэн 2020-09-24 64.119.19.246

Хууль гэж байдаг бол явгаварлахгүйгээр тэтгэвэрт нь суулгаач дээ. Түүнээс чадалтай хүмүүс тэтгэвэртээ гараад байж л байна. Юугаараа бусдаас илүү гарахгүй хүн шүү дээ

Avatar

Зочин 2020-09-24 202.9.46.223

Ene hun mongoliin turd ikh heregtei shu

Avatar

Зочин 2020-09-24 202.126.90.31

Uxaantai xvn vlagdal vgvi..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж