"Хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй" | News.MN

"Хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй"

"Хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй"

"Хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй"

НИТХ дахь АН-ын бүлгээс  өнөөдөр /2020.09.24/ УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарыг олон нийтээс уучлалт гуйхыг шаардлаа. Тус бүлгийн зүгээс  иргэдээс цугласан хандивын мөнгийг албан тушаалтнууд өөрсдийгөө шагнаж урамшуулахад зарцуулсан хэмээн үзэж байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч АН-ын бүлгийн дарга М.ТУЛГАТ: 

-Хэдийгээр холбогдох байгууллагын ажилтнууд цар тахлын үеэр сайн ажилласан ч иргэдээс цугларсан хандиваас урамшуулна гэдэг ёс зүйн хувьд алдаатай үйлдэл юм. Тэгэхээр НИТХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн С.Амарсайханд шаардлага хүргүүлж энэ үйлдэлдээ иргэдээс уучлал гуйхыг шаардаж байна. Үүнийг мөн нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлнэ. Бид цаашид ийм жишиг тогтоож болохгүй. Хандивын мөнгийг албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй. Ер нь УОК-т цугласан хандивын мөнгөнийг зарцуулалтад хяналт тавих ёстой. Цаашид сөрөг хүчний зүгээс  дахин ийм асуудал гаргахгүй байх чиглэлд анхаарч ажиллана  гэлээ.

Улаанбаатар хотын дарга асан С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан билээ. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны тавдугаар сарын 28-ны өдрийн захирамжид “коронавируст цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг үр дүнтэй сайн зохион байгуулсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг шагнаж урамшуулах тухай” заажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайханы зүгээс шагнал урамшууллын мөнгийг төсвөөс зарцуулсан гэх байр суурийг илэрхийлсэн билээ.

Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, September 23, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ard 2020-09-24 202.55.191.130

ene setgegdel bichij baigaa ulsuud ene zaluu bugd l nam dagasan daldakuud

Avatar

Зочин 2020-09-24 202.179.15.10

Зүй ёсны шаардлага тавьсан байна шүүдээ. Жоохон хоцорсон л болохоос.

Avatar

Зочин 2020-09-24 203.217.139.243

Энэ Энхбат билүү нөхөр оюутан байхдаа л жагсаал цуглаан хийсэн, болохгүй бүтэхгүй гэж авдаг байсан. Одоо хэвээрээ юм аа.Ардчилсан нам засаг барьж байх үед нэг албан хаагч байсан санагдах юм.Өөрсдөө хангалттай идэж уусандаа.

Avatar

Алтанцэцэг 2020-09-24 122.201.19.99

Та нар өөрсдөөл хулгай хиихээ больчих нам чин өрөнд орсон тэгээд холбогдох хүмүүс нь эднээс өрөө нэхээд хэцүү байгаа гэсэн тэгээд уурандаа ийм аргаа барсан үилдэл ийгээд явж байгаа биз та нар Шинэ нам МАХН намуудтайгаа хамтарч сонгууль хийнэ гээ биз дээ Энхбаяр ахаасаа зээлээд аваад өгчөөч эсвэл баттулгаасаа ч юмуу битгий балйар юм хйигээд яваад бхй зайл та нар

Avatar

Irgen 2020-09-24 122.201.19.99

Эээээээээээ энэ пиздагын царайг харсан чин ой гутчихлаа МАНыг дахйад сонгуульд ялчина гэж айж байна тэгээд гүтгэж бйна хулгайчууд мин худалаа йим жүжиг тавихаан боль за Амарсайхан даргыг гүтгэхээн болио танай нам бол хулгайч ачаагүй нам намаа хат даа эрдэнээгйин гэр бүлийн нам нам чин өрөнд орсон гээ биз дээ тэр мөнгөө жонхуугаасаа зээлээч битгий мөрөөрөө ажилаа сайн хийж байгаа хүмүүст гай болоод бай

Avatar

Зочин 2020-09-24 64.119.27.175

Нийслэлийн АН-ын энэ хэдэн юм одоо больж үз дээ. Битгий хоосон дүр эсгэ, битгий хоосон сүр бадруул. Та бүхэнд даана ч зохихгүй байна шшү дээ. Ичэх хэрэгтэй. Гүдбай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж