"Хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

"Хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй"

"Хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй"

НИТХ дахь АН-ын бүлгээс  өнөөдөр /2020.09.24/ УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарыг олон нийтээс уучлалт гуйхыг шаардлаа. Тус бүлгийн зүгээс  иргэдээс цугласан хандивын мөнгийг албан тушаалтнууд өөрсдийгөө шагнаж урамшуулахад зарцуулсан хэмээн үзэж байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч АН-ын бүлгийн дарга М.ТУЛГАТ: 

-Хэдийгээр холбогдох байгууллагын ажилтнууд цар тахлын үеэр сайн ажилласан ч иргэдээс цугларсан хандиваас урамшуулна гэдэг ёс зүйн хувьд алдаатай үйлдэл юм. Тэгэхээр НИТХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн С.Амарсайханд шаардлага хүргүүлж энэ үйлдэлдээ иргэдээс уучлал гуйхыг шаардаж байна. Үүнийг мөн нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлнэ. Бид цаашид ийм жишиг тогтоож болохгүй. Хандивын мөнгийг албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулах ёсгүй. Ер нь УОК-т цугласан хандивын мөнгөнийг зарцуулалтад хяналт тавих ёстой. Цаашид сөрөг хүчний зүгээс  дахин ийм асуудал гаргахгүй байх чиглэлд анхаарч ажиллана  гэлээ.

Улаанбаатар хотын дарга асан С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан билээ. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны тавдугаар сарын 28-ны өдрийн захирамжид “коронавируст цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг үр дүнтэй сайн зохион байгуулсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг шагнаж урамшуулах тухай” заажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайханы зүгээс шагнал урамшууллын мөнгийг төсвөөс зарцуулсан гэх байр суурийг илэрхийлсэн билээ.

Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, September 23, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж