Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ намын нэр барьж залилан хийсэн | News.MN

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ намын нэр барьж залилан хийсэн

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ намын нэр барьж залилан хийсэн

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ намын нэр барьж залилан хийсэн

Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр /2020.09.24/ мэдээлэл хийлээ. Тэрбээр, намынхаа өмнөх удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ гэсэн юм.

Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:

-Намын одоогийн удирдлага намд аудитын шалгалт оруулахад их хэмжээний мөнгөний асуудал үүссэн байна лээ. Тодруулбал, намын сонгуулийн төсвөөс 2-3 тэрбум төгрөг дутсан, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төлбөр төлөөгүй гээд ойролцоогоор 4-5 орчим тэрбумын асуудал үүссэн гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, намын даргын ажлаа өгсөн С.Эрдэнэийг УИХ-ын сонгуулийн үеэр намын нэр барьж залилан хийсэн гэж би үзэж байгаа юм.  Би өмнө нь хэлж байсан намын санхүүжилтийн асуудлаар ҮБХ-ны гишүүддээ нээлттэй тавиач гэсэн санал гаргаж байсан ч авч хэлэлцээгүй. Би мөнгөө намын удирдлагад өгч луйвардуулсан гэж үзэж байна. Өмнөх намын дарга намын байранд үнэгүй суулгаж байгаа гэж бодсон боловч 20-30 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг байсан байгаа юм. Удахгүй энэ аудитын дүгнэлтийг ҮБХ-ны гишүүдэд танилцуулах байх. Түүнээс гадна өмнөх намын дарга С.Эрдэнийн хүргэн Баянгол дүүрэгт нэр дэвшээд, дүүргийн төлөөлөгч хийгээд, намын гишүүн байгаад байна. Энэ хүмүүс дүүрэгт төдийгүй, манай намд байх ёстой хүмүүс биш юм гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна. Түүнээс гадна манай нам орон нутгийн сонгуульд намаа хагалж, бутаргаж, өөр нам байгуулж, санал хувааж явсан хүмүүстэй хамтарч байгаад би хувьд их харамсч байгаа юм.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та Ардчилсан намын гишүүн мөн үү?

-Би Ардчилсан намын гишүүн, намдаа 100 сая төгрөгийн татвараа төлсөн. Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Одоогоор намайг намаас хассан талаарх шийдвэр, тушаал миний гар дээр ирээгүй байна.

-Намын удирдлагад ирсэн аудитын шалгалтын дүнг хэзээ гишүүдэд болон олон нийтэд танилцуулах вэ?

-Ямар ч гэсэн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан сонгуулийн мөнгө, зарцуулалтад аудитын шалгалт хийсэн, тэр шалгалтаар их хэмжээний мөнгөн хөрөнгө дутсан асуудал үүсэн байна лээ. Энэ аудитын шалгалтын дүнг удахгүй ҮБХ-ны гишүүд болон намын гишүүдэд мэдээлэх байх. Одоогоор албан ёсоор энэ дүгнэлтийг тараасан зүйл алга байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-24 202.179.25.51

Мөнх-Эрдэнэ чиний амбиц улс орон бол биш шүү чи чмар шүүх цагдаа ч биш ингэж монголын өнгөтэй өөдтэй улсыг гутааж байхаа боль шүүдэг газар нь шүүнэ биз тэгээд бидний үзэл бодлыг чи ганцаар тодорхойлохгүй. Та нарын хэл амнаас болж монголд үлдэх юм гарахгүй нь бололтой. Эрдэнэ бол нэртэй улс төрч төрийн түшээ бид настай улсаараа төрөө удирдуулна. Хүний бизнес ажил төрөл рүү орж хэл ам дураараа хийдэг чи ер нь өөрөө хэн бэ больчоорой

Avatar

Зочин 2020-09-24 150.129.142.241

Энэ ёстой бүтэхгүй эр болтой юмаа! Чавганцын хэрүүлээр бүүр мэрэгшчихсэн! Ккк АН- д нэг ийм л гарууд ордог болтой юмаа!

Avatar

Зочин 2020-09-24 202.126.90.149

erdneneee elbegee 2 huvaasan gesen

Avatar

kkk 2020-09-24 202.55.191.130

saihan jiiltsej baina daa saihan baina

Avatar

Зочин 2020-09-24 202.9.40.78

Үнэн үг хэлсэн хүнд муу хүмүүс өшөөтэй гэж яасан үнэн үг вэ. АН-ын гишүүд дэмжигчид энэ залууг яасан их үгээр дайрч муулж сэтгэгдэл бичнэ вэ. Илжиг модон хударгандаа дуртай гэдэг яасан үнэн үг вэ. АН-ынхан С.Эрдэнэдээ луйвардуулаад байж байхдаа таарсан нөхөд дээ. Сонгуульд нэрээ дэвшүүлэхийг тулд 100 сая төгрөг төлдөг тогтолцоо ганцхан АН-д л байна. Өөр намууд бол үнэгүй нэрийг нь дэвшүүлдэг. эндээс АН бол мөнгөний төлөө нам гэдэг нь харагдаж байна. АН-д идэж уух гэж л гишүүнээр нь элсдэг болов

Avatar

Зочин 2020-09-24 122.201.24.59

Ёстой үүнийг МАН эхлүүлсэнг мартжээ дээ. Сая н УИХ-н сонгуулиар намдаа 1 тэрбум төгрөг өгч байж нэрээ дэвшүүлсэнийг сайн мэдэх хүн олон байх.

Avatar

Зочин 2020-09-24 59.153.114.19

iimerhuu baidlaar uls tur hiij uuriin geree shataahgui shuu duu mini, elbeed selbeed buren buten bolgoh yostoi um, joomoo ***h geed geree shataav gedeg shig, uhaantai bai, aldsan mungunduu b** sharalh, shalguuldag gazar ni l ugnu biz hevleliin hural hiij surjigneh hereggui

Avatar

Зочин 2020-09-24 202.126.89.43

баас мөнхрдэн

Avatar

Зочин 2020-09-24 202.21.127.160

Одоо тэгээд Баянгол дээр нь унагаах гд чичрээд явж бгм уу

Avatar

Зочин 2020-09-24 139.5.216.93

ОДОО ДААНЧ ШАЛГАХ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2020-09-24 64.119.27.175

Хошуу ноён С.Эрдэнэ ван эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Зика Энхболдыг ч шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-24 66.181.171.34

Энэ нэг тэнэг с** өөрөө зайлаасай

Avatar

Зочин 2020-09-24 202.126.88.167

Erdeniin bulaig uudalbal Dalai l gesen vg !

Avatar

зочин 2020-09-24 202.131.225.150

энэ бас нэг сиймхийг далимдуулж намын удирдлагад гараад мөнгөжих санаатай өрөвдмөөр амьтан байна доо. знэхээр хийх юмаа мэддэг, чаддаг хүн бол олон долоон үггүй зорьсон юмаа л хийдэг. энэ бол хийж чадах юмгүй боловсролын хэдэн дипломтой, мэдэх юмгүй нэг нөхөр хамгийн амархан нь хулгай хийж амьдрах юм байна , намын удирдлагад л орчихвол нэг албан тушаалд очоод ухаа малгайгүй идье гэхэс бодолтоы н**ш л байна. хулгайчийн нам гэж тусдаа байгаа ш дээ. тэнд л оч. тэд ч чамайг тоохгүй байх

Avatar

Amar 2020-09-24 182.160.35.60

АН буюу Авилгачдын нам бүр мөсөн шинэчлэгдээсэй.

Avatar

ан 2020-09-24 66.181.161.95

б ар чоныг гайхав

Avatar

Зочин 2020-09-24 203.217.139.242

эр хүн байж жаахан жудагтай, үг яриа цөөтэй бай. Мөнхийн хэрүүл хийгээстэй,, гомдоллоостой байх баабаа харагдаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж