Дэлхий удахгүй дахин нэг сартай болж магадгүй | News.MN

Дэлхий удахгүй дахин нэг сартай болж магадгүй

Дэлхий удахгүй дахин нэг сартай болж магадгүй

Дэлхий удахгүй дахин нэг сартай болж магадгүй

Шинэ сар удалгүй дэлхийн тойрог замд орж ирж,  43450 орчим км зайнд дэлхийг тойрон эргэлддэг болж магадгүй гэнэ. Гэхдээ дэлхийг тойрон эргэлддэг жижиг солируудаас ялгаатай нь шинэ сар бол дэлхийн тойрог замд буцаад ирж буй хүний гараар бүтээгдсэн сансрын хөлгийн бөөн хаягдал байж магадгүй аж.
НАСА агентлагийн дэлхий орчмын биетүүдийг судлах төвийн захирал Пол Чудасын хэлснээр "Солир 2020 SO" хэмээн нэрлэсэн дээрх биет бол 1960-аад онд бүтээгдэж, сансарт хөөрсөн пуужингийн үлдэгдэл байж болзошгүй гэнэ.
Тэрбээр "Би энэхүү шинээр мэдэгдсэн биетийг 1960-аад анд хөөрсөн пуужингийн тийрэлтэт хөдөлгүүр хэмээн таамаглаж байна. Учир нь "Солир 2020 OS" дэлхийн нарыг тойрох тойрог замтай маш ойрхон замаар нарыг тойрч байгаа юм. Сансрын хөлгийн салдаг хэсгүүд сарны тойрог замыг өнгөрмөгц их биенээсээ салж, нарыг тойрох замд ордог. Гэхдээ энэ биетийн тойрог зам бусдаасаа өөр байна" хэмээн ярьжээ.
Түүний таамагласнаар "Солир 2020 OS" бол 1966 оны есдүгээр сарын 20-нд хөөргөсөн Судлаач-2 хөлгийн үлдэгдэл аж. Тус хөлөг саран дээр зөөлөн газардах ёстой байсан ч бүтэлгүйтэж сөнөсөн юм. Сөнөх үед салж явсан тийрэлтэт хөдөлгүүр сарнаас цааш шидэгдэж, өнөөг хүртэл дахинд харагдаагүй аж. Тус биет энэ оны арваннэгдүгээр сард дэлхийг тойрон эргэлдэж эхлэх юм. Хэрвээ энэ биет Чудасын таамагласанчлан пуужингийн үлдэгдэл мөн бол тэрээр дэлхийг тойрон эргэлддэг сансрын хаягдлуудаас ялгаагүй болох ч хэрвээ пуужингийн үлдэгдэл биш бол шинэ сар хэмээн нэрлэж болох гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ГайхмаарГайхмаар
18
ХахаХаха
15
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-24 59.153.115.176

2020 оны 12 сарын 22нд энийг зөгнөсөн

Avatar

Zochin 2020-09-24 49.181.152.127

Ene niitleliig bichsen setguulchiin medlegiig burhan urshuug

Avatar

Иргэн 2020-09-24 202.179.21.231

Төрийн ажлын ямар ч дөргүй дуракуудыг өөд нь татаад нөгөөдүүл нь дээгүүр сэвээд байгаа юм.Нэг хол явахгүй унах байх оо

Avatar

Зочин 2020-09-24 66.181.161.122

Ishh caawas. Orculah gj alj ogcee.hahahaahahaa sudlaach2 bhda yahwdeee. Mal min onooson nerig orcuuldaggv ym

Avatar

Зочин 2020-09-24 66.181.176.178

Mal mine min bish минь mini

Avatar

Зочин 2020-09-24 182.160.35.87

Onooson neriig bitgii orchuulj baigaach. Sudlaach-2 baihdaa yahaw dee. Ulaanbaatariig Angliar Redhero gej gadaadiin hewleld bicheed bnu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж