Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах Gen-Z үеийн залуус, шинэ цагийн оюутнуудад ухаалаг цагийн менежмент юу юунаас чухал. Замын түгжрэлийг бодолцож хааяа сургууль руугаа алхах, аливаа үйлчилгээний байгууллагад дугаарлах шаардлагагүйгээр цахимаар тасалбараа захиалах, банк санхүүгийн үйлчилгээг онлайнаар авах гэхчилэн цаг хэмнэх маш олон боломж бий. Энэ удаа эрхэм оюутан танд зориулан ХААН Банкнаас “Цахим оюутан” аян зарласан тухай мэдээлэл хүргүүлж байна.
Тус аяны хүрээнд оюутан та Оюутны карт, Сити пасс картыг онлайнаар үнэ төлбөргүй захиалан авах боломжтойн дээр картаа хүссэн хаягаараа хүргүүлэн аваарай. Мөн эдгээр картаараа дараах гурван байгууллагад хөнгөлөлт эдлэх боломж олгож буй.
- PC MALL их дэлгүүрээс “Dell” notebook худалдан авсан тохиолдолд 5%-ийн хөнгөлөлт
- “Гэгээнтэн” кино театрт кино үзэхэд 50% хөнгөлөлт
- “Jack’s coffee” сүлжээ кафегаар үйлчлүүлэхэд 50% хөнгөлөлт
ХААН Банкны харилцагч оюутан та мөнгөн шилжүүлэг болон бусад төлбөр тооцоогоо Оюутны картаараа дамжуулан хялбар, шуурхай, найдвартай авах боломжтой бол Сити пасс картын тухайд олон улсын дэвшилтэт технологид суурилсан банкны төлбөрийн болон нийтийн тээвэр хосолсон карт юм.
Оюутны картын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД, Сити пасс картын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Оюутан та карт захиалахыг хүсвэл ЭНД дарж, Онлайн бүртгэл цэсээр сити пасс карт болон оюутны картаа зайнаас захиалахаас гадна интернэт банканд бүртгүүлэх боломжтой.
Их хотын завгүй хэмнэлд эрдэнэ мэт үнэт цагаа хэмнэхийг хүсвэл оюутан та яг одоо л бүртгүүлээрэй.