“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг цахимаар зохион байгуулах талаар өнөөдөр /2020.09.24/ мэдээлэл хийлээ. Монголд морьт харвааны спортын чиглэлээр хоёр холбоо, таваас зургаан клубууд ажиллаж байна. Монголын Морин сур харвааны холбооноос“Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг 2019 онд анх удаа зохион байгуулж гадаадын 18 улсын 42 тамирчин оролцож байжээ.

Монголын морин харвааны холбооны нарийн бичгийн дарга Ш.ЦОГТХҮҮ:

-“Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа болох гэж байна. Энэ нь үндэсний спорт учир манай улсыг гадаадад сурталчлах, өвөг дээдсийн дайчин уламжлалыг багтаасан жуулчдыг татах нэг арга хэмжээ мөн. Цар тахал тархаад хүнд нөхцөл үүсээд буй ч бид хуваарийн дагуу тус тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Есдүгээр сарын 26-нд монгол тамирчид хоорондоо өрсөлдөж, есөн тамирчин шалгарч, Олон улсын морьт харвааны тэмцээнд орох эрхээ авна. Мөн есдүгээр сарын 26-нд Драмын театрын үүднээс автобус хөдлөх учраас иргэд та бүхэн уг тэмцээнийг үзэх боломжтой болно. Дотоод дахь хорио тавигдсан учраас бид энэ цаг үеийг ашиглаад тэмцээнээ цаг хугацаанд нь зохион байгуулж байна.

Олон улсын морин харвааны Монгол улс дахь төлөөлөгч Д.МӨНХБОЛД:

-Уг тэмцээн жил бүр зохион байгуулагдах уламжлалт тэмцээн болсон байгаа. Дэлхий даяар морьт харвааны спорт маш хурдацтай хөгжиж байна. Манай улсад болдог "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг олон улс ажиглаж байгаа. Уг тэмцээнийг Монголын нээлттэй аварга буюу дэлхийн аваргын дайтай тэмцээн гэж дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Коронавирусийн улмаас гадны тамирчид ирж чадаагүй болохоор онлайн хэлбэрээр хийж байгаа. Тиймээс бидний тэмцээнийг олон улсын хүмүүс үзэх болно. Нийслэлчүүд энэ спортын хөгжлийг харж, манай тэмцээнийг шимтэн үзээсэй гэж хүсч байна.

Олон улсын морьт харвааны ДАШТ-ийг 2022 онд Монголд зохион байгуулахаар болсон байна. Тус наадам нь Жаргалантын ам буюу Чингисийн хүрээ цогцолборт энэ амралтын өдөр зохион байгуулагдана. Энэ жилийн наадмыг Олон улсын морьт харвааны холбоотой хамтарч цахимаар явуулна гэдгээрээ онцлогтой.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж