“NBA” тоглогчид цагаан нэхмэл захаар жигдэрчээ | News.MN

“NBA” тоглогчид цагаан нэхмэл захаар жигдэрчээ

“NBA” тоглогчид цагаан нэхмэл захаар жигдэрчээ

“NBA” тоглогчид цагаан нэхмэл захаар жигдэрчээ

АНУ-ын сагсан бөмбөгийн “NBA” тоглогчид өчигдөр болсон тоглолтынхоо өмнө цагаан нэхмэл захаар жигдэрсэн харагджээ. Леброн Жеймс болон Лос-Анжелес Лэкерс багийнхан өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Гинзбургийн дурсгалыг хүндэтгэн хувцасласан аж. Рут Гинзбург нь хар өнгийн хүрэм дээр цагаан захаар гангардаг нь түүнийг илэрхийлдэг имиж байв. Сагсан бөмбөгийн тоглогчид минутын турш дуугаа хураан хүндэтгэл үзүүлснийхээ дараа "RBG! RBG! RBG!" хэмээн Рутын нэрний товчлолыг нэгэн дуугаар давтан хэлцгээжээ.

Леброн Жеймс тоглолтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ “RBG болт гайхалтай хүн байсан. Би тоглолтын өмнө түүний намтрыг уншиж дуусаад биширсэн. Тэр шүүгч байсан. Би түүнийг хүндэтгэдэг. Шүүгчид бүхнийг шүүдэг. Гэхдээ бүх хүн тэгж чаддаггүй. Тэр хар арьстнуудын амь насыг ч чухалчилж үздэг хүн байсан. Түүхэнд үлдэх зөв хүн” хэмээн мэдэгджээ.

Үүний зэрэгцээ сагсан бөмбөгчид цагаан захаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг огцрох эсвэл уурласан үзэгчид сагсан бөмбөгийн талбайг галдан шатаах хүртэл зүүнэ хэмээн амлацгаажээ.

Эх сурвалж: babylonbee.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-24 202.21.109.52

Цагаан торон зах гоё зохидог юм байна.

Avatar

Зочин 2020-09-24 192.82.65.224

эд нар арай л хэт туйлшраад байх шигээ

Avatar

гг 2020-09-24 66.181.161.44

нөгөө фэйсбүүк ээр бичлэг нь яваад байдаг өгөөмөр шүүгч үү?

Avatar

Зочин 2020-09-24 192.82.69.88

Bishee malaa

Avatar

Ork yma chi 2020-09-24 66.181.178.111

Hun ym asuuj bhad bishee l gene bizde malaa ntr gj uurinhu malig gaihulj bgamu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж