Австралийн эрэг дээр 400 орчим халим үхжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Австралийн эрэг дээр 400 орчим халим үхжээ

Австралийн эрэг дээр 400 орчим халим үхжээ

Энэ долоо хоног эхэлснээс хойш Тасманий баруун эрэг дээр  урт сэрвээт 380 гаруй халим үхсэн нь Австралийн түүхэнд хамгийн олон халим амиа хорлосон хэрэг болж байна. Эрэг дээр гацсан халимуудаас амьд байгаа 80-ыг нь аврахын тулд аврагчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд өчигдрийн/2020.09.23/ байдлаар 50-ийг нь амжилттай усанд нь буцаан тавьсан байна. Тасманийн засгийн газраас аврах ажиллагаа эрэг дээр амьд халим байгаа  бол зогсолтгүй үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн байна.

Тийнхүү амьд байгаа халимнуудыг аврахаас гадна хэдийнэ үхсэн хэдэн зуун халимны хүүрийг эргээс цэвэрлэх ажил яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа аж. Гэвч түрүүлж гарч ирсэн халимнуудын хүүр зарим нь элсэнд булагдаж, зарим нь уснаас бүрэн гараагүй байгаа учир цэвэрлэх ажиллагаанд хүндрэл учирч магадгүй гэнэ. Халимнууд төдийгүй далайн гахайнууд ийнхүү сүргээрээ эрэг дээр гарч ирж үхсэн тохиолдол цөөнгүй байдаг билээ. Энэ удаагийн явдлаас өмнө Австралийн баруун эрэг дээр 320 халим гарч ирж үхсэн нь түүхэндээ хамгийн олон халим амиа хорлосон тохиолдол болон бүртгэгдэж байсан юм.

Эрдэмтдийн хэлж байгаагаар халимнууд ийнхүү өөрсдийгөө хуурай газарт гарч ирж гацаан амиа хорлодгийн шалтгаан одоогоор нарийн тогтоогдоогүй байгаа ч хэд хэдэн таамаг байдаг аж. Жишээ нь, зарим амьтан судлаачид халимнууд сүргээрээ загас агнаж байгаад толгойлогч халимны алдаанаас болж гүехэн усанд гацдаг хэмээн үздэг бол зарим байгаль хамгаалагчид халимнуудын амиа хорлох шалтгааныг усны бохирдол, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарладаг юм.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж