“Олон улсын тээврийн форум” болов

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

“Олон улсын тээврийн форум” болов

“Олон улсын тээврийн форум” болов

Монгол Улс 7 дугаар сарын 31-ний өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын дэргэдэх “Олон улсын тээврийн форум”-/ОУТФ/-ын гишүүнээр элссэнтэй холбогдуулан 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Б.Билэгзаяа ОУТФ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тае Кимийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

ОУТФ нь олон улсын болон бүс нутгийн түвшинд газрын тээврийг хамгийн оновчтой хөгжүүлэх арга хэмжээг авах, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, зохицуулах, энэ салбарын үйл ажиллагааг эрхлэх байгууллагуудын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд нийт 62 орон тус байгууллагад гишүүнчлэлтэй ажээ.

Манай улс ОУТФ-д гишүүнчлэлээр элссэнээр дамжин өнгөрөх тээвэрт учирч буй саад, бэрхшээл буурах төдийгүй тулгарч буй асуудлыг олон улсын түвшинд Тээврийн сайд нартай хамтран шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тае Ким Монгол Улсыг далайд гарцгүй орны хувьд ОУТФ-д гишүүнээр элссэнээр зам тээврийн салбар дахь харилцаа холбоог өргөжүүлэх боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн ирэх сарын 29-30-ны өдрүүдэд болох ОУТФ-ын Тээврийн менежментийн зөвлөлийн онлайн хуралд ЗТХЯ-наас төлөөлөл оролцуулж Монгол Улсын зам тээврийн бодлого, хөгжлийн талаарх танилцуулга хийлгүүлэх саналыг тавилаа.

ОУТФ-оос жил болгон ХБНГУ-ын Лейпцек хотноо зохион байгуулдаг “Олон улсын тээврийн форум” олон улсын арга хэмжээнд гишүүн орнуудын зам тээврийн салбарын сайд нар болон дэлхийд нэртэй компаниудын төлөөлөл оролцдог бөгөөд цар тахлын улмаас цуцлагдаж ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Ирэх жилийн арга хэмжээнд энэ онд шинээр гишүүнээр элссэн Монгол болон Узбекистаны албан ёсны төлөөллийг оролцуулж ёслолын ажиллагаа хийх саналтай байгаагаа ОУТФ-ын ЕНБД Ён Тае Ким илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж