ОБЕГ: 18 настай залуу машины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ | News.MN

ОБЕГ: 18 настай залуу машины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

ОБЕГ: 18 настай залуу машины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

ОБЕГ: 18 настай залуу машины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

Онцгой байдлын Ерөнхий газрын өчигдрийн /2020.09.23/ хоногийн мэдээнд дараах хэргүүд бүртгэгджээ.


Нийслэлийн Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр  хороо, Ургах наран хорооллын зүүн талд өчигдөр /2020.09.23/ 00:25 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, мерседэс бенз загварын суудлын автомашин, хово загварын ачааны автомашины араас мөргөсөнөөс суудлын автомашины жолооч 18 настай эрэгтэй Д төмөр хийцэт хавчуулагдан нас баржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид талийгаачийн цогцсыг 13 минут ажиллан гаргаж Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Өвөрхангай аймгийн Тарагт суманд өчигдөр 19.00 цагийн үед   32 настай эмэгтэй үхэртээ яваад  сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь мөн өдрийн 22.25 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандсанаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Дээрх эмэгтэй сэтгэцийн эмгэгтэй байсан. Мөн Булган аймгийн Сэлэнгэ суманд есдүгээр сарын 14-ны өдөр самар түүж яваад сураггүй алга болсон 59 настай эмэгтэй Л-ийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж