Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн 2019-2020 оны улирлын плей-оффын нэгдүгээр шатны тоглолтууд өчигдөр/2020.09.23/ Спортын төв ордонд эхэллээ.
- Багануур Тулнууд 76 – 79 SBL Хасын Хүлэгүүд
Дээд лигийн зургаан удаагийн аварга SBL Хасын Хүлэгүүд болон энэ улирлаас эхлэн дээд лигт хүч үзэж буй Багануур Тулнууд багуудын тоглолт өрсөлдөөнтэй ширүүн явагдлаа. Тоглолтын эхнээс л хоёр баг ойрхон өрсөлдөөнийг үзүүлж харилцан оноо авч байлаа. Багануур Тулнууд багаас Г.Насанжаргал, А.Дөлгөөн хоёр тус бүр 19 оноо авч багаа тэргүүлсэн бол SBL Хасын Хүлэгүүд багаас С.Өрнүүнбилэг 21 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлж, түүнд О.Сэргэлэн 20 оноо авч тус хүргэжээ.
SBL Хасын Хүлэгүүд vs Багануур Тулнууд
#Highlights #ДЭЭДЛИГ
Posted by ДЭЭД ЛИГ on Wednesday, September 23, 2020
- 23 Storms 89 – 79 Эрдэнэтийн Уурхайчид
Туршлагатай тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан Эрдэнэтийн Уурхайчид болон залуучуудыг багийнхаа цөм болгосон 23 Storms багуудын тоглолт сонирхолтой болж өнгөрсөн. Нэгдүгээр үед хоёр баг тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байсан боловч хоёрдугаар үеийн эхлэлд Эрдэнэтийн Уурхайчид багийн холбон тоглогч Б.Батжавхлан толгойдоо гэмтэл аван талбайг чөлөөлснөөр багийнх нь тоглолт илт суларч эсрэг багаас Ц.Азбаяр, Г.Баттөр гэсэн дээд лигийн туршлагатай хослол ээлж дараалан довтолгоогоо амжилттай болгож байв. Улмаар хоёрдугаар үед бий болгосон онооны давуу байдлаа гурван үе хадгалсаар энэ улирлын плей-оффын эхний ялалтаа авлаа. Г.Баттөр 38 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 35 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Эрдэнэтийн Уурхайчид багаас саяхан дээд лигтээ эргэн ирсэн Н.Золжаргал 25 оноо авчээ.
Эрдэнэтийн Уурхайчид багаас О.Очирбат алдааны асуудалд орж, 18 минутыг талбайд өнгөрүүлсэн нь тоглолтын үр дүнд гол нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэг байлаа.
Эрдэнэтийн Уурхайчид vs 23 Storms [Game 1]
#Highlights #ДЭЭДЛИГ
Posted by ДЭЭД ЛИГ on Wednesday, September 23, 2020
Холбоотой мэдээ