Трамп эрх мэдлээ тайван замаар өгөхгүй гэдгээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Трамп эрх мэдлээ тайван замаар өгөхгүй гэдгээ мэдэгдлээ

Трамп эрх мэдлээ тайван замаар өгөхгүй гэдгээ мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал эрх мэдлээ тайван замаар хүлээлгэж өгөхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр “Ямар ч байсан юу болохыг харж л байя. Гэхдээ та бүхний мэдэж байгаачлан энэ жил цар тахлаас болоод шуудангаар санал хураавал сонгууль будилаантах аюул их байна” хэмээн ярьжээ.

Хэвлэлийн хурал дээр сурвалжлагч Трампаас хэрвээ сонгуульд ялагдвал эрх мэдлээ Жо Байденд тайван замаар хүлээлгэн өгөх эсэхийг, үгүй бол хүмүүсийн эсэргүүцлийг хэрхэн зохицуулахыг нь асуужээ. Харин Трамп “Би саналын хуудсанд огт итгэхгүй байгаа. Үр дүн үнэн зөв гарна гэдэгт итгэлгүй байна. Тиймээс хүмүүс ч гэсэн шуудангаар санал өгөхөөс татгалзах хэрэгтэй. Сонгууль будилаантай болбол би эрх мэдлээ шилжүүлэхгүй, үргэлжлүүлэн удирдах болно” хэмээн хариулжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж