37.9 мянган өнчин хүүхэд байна

Хуучирсан мэдээ: 2016.02.11-нд нийтлэгдсэн

37.9 мянган өнчин хүүхэд байна

Улсын хэмжээгээр 2015 онд өнчин хүүхэд 37.9 мянга болж, 3.8 мянга буюу 10.2 хувь нь бүтэн өнчин, 34.1 мянга буюу 89.8 хувь нь хагас өнчин хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхэд 2015 онд өмнөх оныхоос 128 хүүхэд буюу 3.2 хувиар, хагас өнчин хүүхэд 993 хүүхэд буюу 2.8 хувиар буурчээ.

Нийт өнчин хүүхдийн 3.9 мянга буюу 10.3 хувь нь 0-4 насны, 8.3 мянга буюу 21.9 хувь нь 5-9 насны, 12.6 мянга буюу 33.2 хувь нь 10-14 насны, 4.8 мянга буюу 12.6 хувь нь 15 насны 4.2 мянга буюу 11.1 хувь нь 16 насны, 4.1 мянга буюу 10.9 хувь нь 17 насны хүүхэд байна.

О.САР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж