Тэрүнофүжи Ган-Эрдэнэ качикоши хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ качикоши хийлээ

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ качикоши хийлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өчигдөр /2020.09.23/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ.

Зүүнийг манлайлж буй озэки Асанояама башёгийн 11 дэх өдөр комүсүби Окиноумитой барилдаж, Аки башёгийн найм дахь ялалтаа аван качикоши хийлээ. Озэки Асанояама найман даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин өнгөрөгч башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ Мёогирюүтой тааран барилдаж, найм дахь даваагаа аван мөн качикоши хийлээ.

Барууны манлайд бичигдэж буй озэки Такакэйшо башёгийн 11 дэх өдөр Такарафүжитай тааран барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Монгол бөхчүүдээс Ичиножо Ичинноров Котоэког давж зургаан даваа, таван унаатай, Хошорюү Бямбасүрэн Токүшорюүд өвдөг шороодон таван даваа, зургаан унаатай тус тус башёг үргэлжлүүлж байна. Харин Тамаваши Мөнх-Оргил Таканошод өвдөг шороодсноор таван даваа, зургаан унаатай болжээ.

11 өдрийн дараах байдлаар Аки башёг есөн даваа хоёр унаатай Такакэйшо, Шодай, Тобизарү, Вакатакакагэ нар тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж