Бүх Оросын ахмад дайчдын "Боевое братство" байгууллага Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх төвтэй хамтран Сирийн хүүхдүүдэд тусламжийн бараа хүргэсэн байна. Тусламжийн бараанд хүнсний зүйл, эмийн бүтээгдэхүүнд байжээ. Хүнсний зүйлс дотор Оросын сансрын нисэгчдийн хэрэглэдэг нөөшилсөн хоол байсан нь сири хүүхдүүдийн сонирхлыг ихэд татлаа хэмээн “Боевое братство” байгууллага мэдээллээ.
"Хоол хүнс, сургуулийн бичгийн хэрэгсэл зэргийг Дамаск, Кунейтр, Латакийн хүүхдүүдэд өглөө. Харин эм, эмийн зүйлсийг Дамаск, Алеппо, Камышлы хотын эмнэлгүүдэд тусламж болгон өглөө. Хүүхдүүдэд өгсөн бэлгэнд дотор Москвагийн Сансрын нисэгдчийн хоол хүнсний лабораторид хийсэн нөөшилсөн хоол байсан нь сири хүүхдүүдэд ихэд таалагдсан” "Боевое братство" байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ