Япончууд дэлхийн хамгийн жижигхэн рубикийн шоог бүтээжээ. Ердөө 9.9 миллиметр, 2-хон грамм жинтэй тус бяцхан шоо өчигдөр (2020.09.22) Японд болсон үзэсгэлэнгийн үеэр нийтэд үзүүлж, олны нүдийг хужирласан байна.
Хөнгөн цагаанаар урласан тус бүтээлийг “Megahouse Corporation”-ийн охин компани болох “BANDAI” бүтээжээ. Бяцхан шоо 198 мянган иен буюу 1880 ам.долларын үнэтэй талаар "MegaHouse"-аас мэдээлсэн байна.
Одоогоос арван жилийн өмнө 10 мм хэмжээтэй дэлхийн хамгийн жижиг шоог ОХУ-ын зохион бүтээгч Евгений Григориев бүтээжээ. Тэрбээр өөрийн тогтоосон амжилтаа дахин эвдсэн байна. Түүний бүтээсэн шоо өмнө нь бүтээгдсэн дэлхийн хамгийн жижиг Рубикийн шооноос 2 см-ээр бага хэмжээтэй байсан аж.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: Kyodo news
Холбоотой мэдээ