Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монголын нууц товчоон” бүтээлийн зохиогч, хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Б.Сумъяабаатар, тус номыг хэвлэх, түгээх, сурталчлах үйл ажиллагааг эрхэлж буй “Утга зохиолын судлал шинжлэл” байгууллагын редакцийн зөвлөлийн гишүүн, номын редактор, зохиолч, сэтгүүлч О.Содномпил, “Жиком пресс” хэвлэлийн газрын захирал, доктор (Ph.D) Д.Ганболд, найруулагч Н.Болд нарыг хүлээн авч уулзлаа.
“Монголын нууц товчоон” хэмээх энэхүү бүтээл нь профессор Б.Сумъяабаатарын нэгэн жарны бүтээл туурвил бөгөөд Нууц товчооны хөрвүүлэг, орчуулгын талаарх эртнээс эдүгээ хүртэлх арвин баялаг эх сурвалжийн ээдрээтэй асуудлыг нэг мөр болгохын зэрэгцээ шинэ нээлт, ховор баримт, бүрэн судалгааг хамруулсан цогц бүтээл болсон байна.
Энэхүү ном нь А-4-ийн форматаар 2262 хуудастай, 20 см зузаан, 6.0 кг гаруй жинтэй Монголын хамгийн том ном болох юм.
Номд “Монголын нууц товчоо”-ны үгийн үндсэн хэлбэр, язгуур санааг шинээр хөрвүүлж, анхны худам үсгийн хэд хэдэн хувилбаруудын эх, галигийг судалж, монгол хөрвүүлгүүдэд буй алдааг түүж гаргахын зэрэгцээ “Монголын нууц товчоо”-ны нэвтэрхий толийг багтаасан байна.
Бүтээл нь агуулгаараа ч, хэлбэр хэмжээгээрээ ч том бөгөөд “Монголын нууц товчоо” судлалыг нэгэн шат ахиулсан хэмээн судлаачид үзэж байна.
“Энэ жил “Монголын нууц товчоо”-ны 780 жилийн ой тохиож байгаа. Тиймээс Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өмнө энэхүү бүтээлийг хэвлэн гаргаж, нийтийн хүртээл болгох нь зүйтэй” гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Үүнтэй холбогдуулан номыг хэвлэх зардлыг шийдвэрлэх, түгээг сурталчлах талаар тусламж дэмжлэг үзүүлнэ хэмээн амлалаа.
Уулзалтад Монгол Улсын Соёлын сайд С.Чулуун оролцов.
Эх сурвалж: PARLIAMENT.MN
зочин 2020-09-23 202.179.8.4
Монголын нууц товчооны тухай нэг хүний хийсэн ажлын цуглуулга болохоос Монголын нууц товчоо биш. Эрдэмтэд нэрээ ч бас бодож өгмөөр….
^х 2020-09-23 202.126.88.65
Судалгааг нь дэмуээгүй байж бэлэн хоолын булаадаг хогийн дарга
БҮТЭЭЛИЙН НЭР 2020-09-23 202.179.25.38
ЖААХАН ГООМОЙ Л НЭРЛЭСИЙМ УУ ДАА. АЛС ХОЛДОО АЯГҮЙ ТӨӨРӨЛДӨХ НЭЭ …
Энгийн нэгэн ард 2020-09-23 150.129.140.134
Нэг их том ном болгочихоор энгийн ард түмэн худалдан авч дийлэхгүй, хэдэн зуун мянган төгрөгөөр худалдаалах байх даа. Өөртөө л Монголын хамгийн том ном бичсэн гэж таашаал авах юм байлгүй дээ. Унших хүсэлтэй хэд нь хэдэн төгрөгний цалинтайг бодож болоогүй юм байх даа…
Chagnaadorji 2020-09-23 66.181.178.183
Yum nomooroo bolju baigaa-ni ene-dee. Alivaa yumandu cag-ni irne gedeg basa ene-dee!!!
Өвгөн 2020-09-23 49.0.212.160
Гайхалтай бүтээл, мэхийн талархаж байна.