Өмгөөлөгч ирээгүйгээс 800 хятадын шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч ирээгүйгээс 800 хятадын шүүх хурал хойшлов

Өмгөөлөгч ирээгүйгээс 800 хятадын шүүх хурал хойшлов

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.09.23/ БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа, Жун Хуа, Еэ Тин нарын 15 хүнд холбогдох гэм бурууг шүүх хурал товлогдсон байсан ч хойшиллоо.

Учир нь шүүгдэгч Жан Хун Чаны өмгөөлөгч Б.Тэнгис Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа тул хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байна.

Иймээс шүүгдэгч Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх аравдугаар дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэг жилийн өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 29-нд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт байрлах , "Амар", "Кентавр", "Ориентал" зочид буудал болон "Юнион билдинг" оффист гүйцэтгэх ажиллагаа явуулж,  800 орчим хятад иргэнийг саатуулсан юм. Тэд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг үйлдэл дээр нь саатуулсан билээ. Энэ хэргийг зохион байгуулсан хэргээр Монгол Улсын хоёр иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг анх саатуулан, шалгасан. Үүн дээр нэмэн БНХАУ-ын 28 иргэнийг шалгах үндэслэлтэй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлж байсан юм. Мөн 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хураасан. Түүнчлэн 700 гаруй иргэнийг Хятад улс руу албадан гаргасан юм.

Харин хуулийн байгууллага хэргийг шалгаж, дууссаны дараа нийслэлийн прокурор хяналт тавьж, улмаар хэрэг нь шүүхэд шилжээд байгаа нь энэ юм. Уг хэрэгт БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа, Жун Хуа, Еэ Тин нарын 15 хүнийг холбогдуулаад байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /Залилах/ заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа, Жун Хуа, Еэ Тин нарт,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /Залилах/ заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан БНХАУ-ын иргэн Жан Хун Чан, Вула, Ли Жиa Сэнг, Ниу Жи Хэнг, Ю Жи, Жау Донг Линг, Пан Жин, Лю Жун Вэй, Ян Гуй, Бай Жун Лиан, Ли Янг, Лю Чианг нарын 15 хүнд тус тус яллах дүгнэлт хүргүүлээд байгаа юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж