Төв банк: Ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Төв банк: Ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байна

Төв банк: Ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байна

Монголбанк 2020, 2021 онд ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байна гэсэн хүлээлттэй байгаа ажээ.

Монгол Улсад хэрэгжсэн ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр өнгөрсөн тавдугаар сард дуусч, Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байгаа билээ. Энэ хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад 700 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ нь коронавирусийн цар тахлын үед хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад үзүүлж буй дэмжлэг юм.

Өнөөдрийн байдлаар Төв банкны гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын есөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ бөгөөд байх ёстой нөөцийн стандартаас гурав дахин өндөр дүн билээ.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаярын мэдээлснээр, “Covid-19” цар тахлын нөлөөг бууруулж, төгрөгийн ханшийг сулруулахгүй байх үүднээс долларжилтыг бууруулах чиглэлээр Монголбанкнаас:

-арилжааны банкууд өндөр дүнтэй валютын хадгаламж дээр өндөр хүү амалсан эх үүсвэрийн эзлэх хувиар банкинд олгох төгрөгийн заавал байршуулах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох,

-валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй байх,

-татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авснаар наймдугаар сард долларын хадгаламж бага зэрэг буурчээ.

Өнгөрсөн оны наймдугаар сарын эцэст нийт хадгаламжийн 21.3 хувийг валютын хадгаламж эзэлж байсан бол энэ оны наймдугаар сарын эцэст 29.4 хувь болж, 8.1 пунктээр өссөн байна. Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар валютын хадгаламж 50% өссөн бөгөөд эхний найман сарын байдлаар 4.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрчээ.

Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ 15 тоннд хүрсэн байна. Гадаад худалдааны тэнцэл сүүлийн хоёр сар дараалан ашигтай гарчээ. 2021 оны дөрөвдүгээр сард “Мазаалай” бондын 500 сая ам.долларын төлбөр төлөхөөр байгаа ч Засгийн газар дахин санхүүжүүлэх магадлал өндөр байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж