ФАТФ-ийн төлөөлөл Монголд ирж, даалгавраа шалган, дүнгээ тавина | News.MN

ФАТФ-ийн төлөөлөл Монголд ирж, даалгавраа шалган, дүнгээ тавина

ФАТФ-ийн төлөөлөл Монголд ирж, даалгавраа шалган, дүнгээ тавина

ФАТФ-ийн төлөөлөл Монголд ирж, даалгавраа шалган, дүнгээ тавина

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ) манай улсыг “саарал жагсаалт”-д оруулсан. Тун удахгүй буюу ирэх аравдугаар сарын эхний өдрүүдэд ФАТФ-ийн Ази, номхон далайн бүсийн байгууллага /АНДББ/-ын ажлын хэсэг Монгол Улсад ирж ажиллахаар болжээ. Тэд ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг манай улс үнэхээр биелүүлсэн эсэхийг газар дээрээс нь шалгах, төрийн голлох байгууллагуудын удирдлагууд болон зарим мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөлтэй уулзах, мөнгө угаахтай тэмцэх улс төрийн эрмэлзэл байгаа эсэхийг хянах юм байна. Уг нь тус үйл ажиллагаа ФАТФ-ийн дараагийн хурлаас өмнө хийгдэх учиртай тул аравдугаар сараас өмнө хийгдээд дууссан байх ёстой аж.

Дэлхийд цар тахлын улмаас хурал цуглаан, яриа хэлэлцээ цахим хэлбэрээр явагдаж буй энэ үед ФАТФ манай улсыг зорьж байгаа нь анхаарал татаж буй ч бидний хувьд тун чухал.

Ирэх онуудын эдийн засгийн нөхцөл байдлаа бодвол ФАТФ-ийн багийнхан Монголд ирж ажиллан, үнэлгээгээ өгч, “саарал жагсаалт”-аас гаргаснаар бидний хувьд бодит боломжууд нээгдэх билээ. Өөрөөр хэлбэл гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэх, аялах зэрэг боломжуудаа бид эргэн олж авах юм.

ФАТФ-ийн стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл идэвхтэй ажиллан, тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн. Монгол Улс АНДХБ-т тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан билээ. Монголбанкнаас мэдээлснээр, тус хурлын төгсгөлд ФАТФ-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

ФАТФ-аас өгсөн гурван ажлын даалгавар дээр Монголбанк, Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, АТГ, УЕПГ, Терроризмтой тэмцэх зөвлөл болон бусад холбоод идэвхтэй хамтран ажиллаж буй юм.

ФАТФ-ийн жагсаалт нь эдийн засагт гадаад гуйвуулга, гадаад худалдаа, худалдааны санхүүжилт, санхүүгийн салбарын хөгжил, гадаад зах зээлээс эх үүсвэр татах зардал, хөрөнгө оруулалт гэсэн сувгуудаар нөлөөлдөг. Банкуудын гадаад төлбөр тооцоонд харилцагчийг таньж мэдэхтэй холбоотойгоор нэмэлт мэдээлэл шаардах, илүү мэдээллийг нягтлах тал дээр илүү их цаг хугацаа шаарддаг.

ФАТФ-ын жагсаалтад удах нь дээрх асуудлуудыг улам хүндрүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Тиймээс бид боломжит хамгийн богино хугацаанд ФАТФ-ийн жагсаалтаас гарах шаардлагатай юм.

Монгол Улс хоёр дахь удаагаа олон улсын санхүүгийн хориг арга хэмжээнд өртсөн. Өмнө нь буюу 2013 онд саарал жагсаалтад орсон ч тухайн үед Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй, гадаад нэр хүнд сайн байсан зэрэг шалтгаанаас эдийн засагт учруулсан бодит хохирол бага өнгөрчээ.

Монгол Улсын их хурал, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, холбогдох журам, зааврыг богино хугацаанд батлуулсаны үр дүнд 2014 оны зургадугаар сард энэ жагсаалтаас хасагдсан байна.

АНДББ-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн үнэлгээг 2016-2017 онд хийж, 2017 оны долдугаар сард хуралдсан АНДББ-ын жилийн чуулганы үеэр Монгол Улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцсэн. Тухайн үед ФАТФ-ын 40 зөвлөмжөөс биелүүлээгүй 5, хэсэгчлэн биелсэн 15, ихэнхийг нь биелүүлсэн 15, биелүүлсэн 5 байсан тул манай улсыг “эрчимтэй хяналт”-д оруулсан.

ФАТФ-ийн зөвлөмж (2013 оноос 40 зөвлөмж, мөн 11 үр дүнтэй байдлын үзүүлэлтээр үнэлдэг болсон)-ийг улс орон бүр биелүүлэх үүрэг хүлээдэг. Хэрэв зөвлөмжийг биелүүлж чадахгүй, эсвэл биелүүлэхээс татгалзвал тухайн улс орныг “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэн, хар эсвэл саарал жагсаалтад оруулсан тухай зарладаг.

ФАТФ-аас манай улсыг стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулахдаа 2019 онд дөрвөн шалгуур үзүүлэлтийн хүрээнд зургаан үүрэг даалгавар өгсөн. Хэрэв манай улс даалгавраа 100 хувь гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт авч чадвал “саарал жагсаалт”-аас гарах боломжтой болох билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-23 109.89.151.254

Дун тавигдсан. Манай банкуудтай туруучээсээ хамтран ажиллахаасаа татгалзсан бгаа. Удахгуй дэлхийн хэвлэлуудээр гарна. Уншаарай. Хар масс ойлгохгуй мэдэхгуй учир МАНд ашигтай.

Avatar

Зочин 2020-09-23 109.89.151.254

ФАТФ дунгээ тавьсан сураг гарсан. ЕХ монголыг сааралаас буур хар луу оруулсан гэдэг шуу. Удахгуй дэлхийн хэвлэлуудээр гарч эхлэх байх шуу. Манай банкуудтай туруучээсээ хамтран ажиллагаасаа татгалсан байгаа.

Avatar

Зочин 2020-09-23 150.129.141.248

Хорио цээрийн 21 хоногийг яах вэ?

Avatar

Зочин 2020-09-23 59.153.113.35

Хар саарал жагсаалтанд оруулсан улс төрчдийг дахин сонгоод байдаг нь тавилан юм байх даа

Avatar

Hun l bolson hoino coronatai ch yum biluu 2020-09-23 202.9.40.63

Tusgaarlana biz dee

Avatar

ard 2020-09-23 202.9.46.62

zeel ogohgui haachdiiin ogohgui bol mongoliiin torooos torson baychuuudaas yaj awah wedeeeee lalaruuud

Avatar

ЗАЧИН 2020-09-23 103.43.79.38

САРЫН 6% ЖИЛИЙН72% ХҮҮ ГЭЭД ГУДМЖААР 1ХАЯГ БАЙХАД ЯАЖ ГАРАХ ВЭ ДЭЭ? СОХОР ХҮМҮҮС БИШ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЖ Л БАЙГАА ҮҮНИЙГ МӨНГӨ ХҮҮЛЭЛТ ГЭХГҮЙ ЮМ БОЛ ЮУГ МӨНГӨ ХҮҮЛЭЛТ ГЭХ ВЭ ДЭЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮЛЭЛТ ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ ЖДҮ МЭТИЙН ТӨРИЙН МӨНГӨ БАЙДАГ БАНК БОЛ АСУУДАЛГҮЙ 15% АВСАН ХАДГАЛАМЖАА 17% ЗЭЭЛҮҮЛЖ 2% ТОГ УС ДУЛААН ЦАЛИНГАА ТАВЬЖ БАЙГАА, АРД ТҮМЭНД ҮЙЛЧИЛЖ БАЙГАА

Avatar

Amar 2020-09-23 182.160.35.60

Хүзүүгүй Мянгуужин Ц.Элбэгдорж "Нэр хугарахаар яс хугар" гэсэн өвгөдийн үгийг санан санан нарсандаа хэвтвэл таарна.Та нар өлгийтэй хүүхэд болгоныг 25 саяын өрөнд оруулж өөрсдөө хагартлаа баяжиж ардчиллаа арилжсан биз дээ. Нүгэл чинь нүдээрээ гарах болтугай.

Avatar

Irgen 2020-09-23 103.10.23.221

Сайн хичээгээрэй амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж