Ерөнхий сайд Канад Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхий сайд Канад Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Канад Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Канад Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ерөнхий сайд хэлэхдээ,

Манай хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж  байгаад баяртай байна. Монгол Улсын хувьд Канад Улс нь гуравдагч хөршийн хэмжээнд чухал байр суурьтай орон. Манай улсад уул уурхайн менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүдийг хөжгдийн хөтөлбөрийн хүрээндээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай ханддаг. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар байгаа. Иймд цаашид хамтын ажиллагааны хүрээг улам өргөжүүлэхийн төлөө байх болно гэлээ.

Байгаль цаг уурын хувьд ижил төстэй, мөн томоохон хүнс үйлдвэрлэгч Канад Улстай хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллах боломжтойг тэмдэглэж, энэ чиглэлээр туршлага солилцох, Канадын технологийг турших, нутагшуулах бололцоог эрэлхийлж ажиллахыг онцлов.

Элчин сайд К.Ивкоф хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас гуравдахь хөршийн бодлогыг дэмжиж буйд талархаж байна гэлээ.

Мөн шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч, цар тахлын тархалтыг хязгаарлаж буй цөөхөн орны нэг болж байгааг онцлоод,  хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахад Ерөнхий сайдын хэлсэн саналыг дэмжиж ажиллахаа нотлов.

2019 онд манай улсад хийгдсэн Канадын хөрөнгө оруулалт 1,9 тэрбум ам.доллар байсан нь мөн оны нийт хөрөнгө оруулалтын 65 орчим хувьтай тэнцэж байна.  Тус улсын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар  2016-2023 онд Монголд 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий 6 төсөл хэрэгжиж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах  хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочид 2020-09-23 202.179.24.144

засгийн газраас ломбард, оршуулгын ажил эрхлэх, сөх гээд хүн амаас татдаг мөнгөн төлбөрийг нэгдсэн тарифтай болгох нь зөв ломбард, оршуулгын ажил эрхлэх, сөх гээд санхүүгийн бохир мөнгө угаах төвүүд бий болчихоод байгаа шүү АТГ ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж