Дээд лигийн плей-оффын шат өнөөдөр эхлэнэ | News.MN

Дээд лигийн плей-оффын шат өнөөдөр эхлэнэ

Дээд лигийн плей-оффын шат өнөөдөр эхлэнэ

Дээд лигийн плей-оффын шат өнөөдөр эхлэнэ

Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн 2019-2020 оны улирлын плей-оффын шат өнөөдөр/2020.09.23/ Спортын төв ордонд 18:00 цагт эхлэнэ. Энэ улирлын плей-оффын эхний тоглолт улирлыг гуравдугаар байраар өндөрлүүлсэн SBL Хасын Хүлэгүүд болон зургадугаар байраар өндөрлүүлсэн Багануур Тулнуур багуудын хооронд явагдана.

SBL Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б.Билгүүн энэ улиралд 22.7 оноо дунджилсан үзүүлэлтээрээ лигийн онооны аварга болсон бол Багануур Тулнууд багийн Г.Насанжаргал 22.1 оноо дунджилсан үзүүлэлтээрээ хоёрдугаар байранд бичигджээ. Б.Билгүүнээс гадна түүний багийн хамтрагч О.Сэргэлэн энэ улиралд 7.9 оновчтой дамжуулалт дунджилсан үзүүлэлтээрээ мөн лигийг тэргүүлжээ.

Харин энэхүү тоглолтын дараа энэ улирлаас эхлэн Гоё дээд лигт хүч үзэж буй Эрдэнэтийн Уурхайчид болон залуу тоглогчдыг багийнхаа цөм болгосон 23 Storms багуудын тоглолт явагдах хуваарьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-23 192.82.68.3

шшш Монголын плэй офф ч гэх шиг хэдэн бөмбөг алгадсан мулгуу гарууд сагс энэ тэр гэж байхаар гарч хүнд хэрэгтэй ажил хөдөлмөр олж хийх хэрэгтэй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж