RT агентлаг Дональд Трампыг ажилд урьжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

RT агентлаг Дональд Трампыг ажилд урьжээ

RT агентлаг Дональд Трампыг ажилд урьжээ

Энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялж чадахгүй байлаа ч санаа зоволтгүй аж. Учир нь Москвад түүнд зориулсан бэлэн ажлын байр хүлээж байгаа гэнэ.

Хүмүүс "RT" агентлагийг Дональд Трамптай хамтран ажиллаж, сонгууль будлиантуулсан хэмээн цуурсаар ирсэн билээ. Тэгвэл өдгөө тэд жинхэнээсээ хамтарч ажиллах боломжтой болжээ. Тэр байтугай Дональд Трамп "RT" агентлагт ажилд орвол ямар харагдахыг харуулсан бичлэг хүртэл цацагдсан байна.

Гэхдээ дээрх бичлэг үнэн хэрэгтээ мэдээж албан ёсны жинхэнэ бичлэг биш юм. "RT" агентлагийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийг иргэдэд мэдээлэхээс бусдаар оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Мөн хэрвээ Дональд Трамп өөрөө үнэхээр ажилд орохыг хүсвэл холбоо бариарай хэмээн хошигносон байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж