БНХАУ 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй орон болно | News.MN

БНХАУ 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй орон болно

БНХАУ 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй орон болно

БНХАУ 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй орон болно

НҮБ-ын ерөнхий ассемблейд цахимаар оролцохдоо БНХАУ-ын дарга Ши Жиньпин улсынхаа хүлэмжийн хийг 2030 он хүртэл эрчимтэй бууруулж, 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй улс болсон байх болно хэмээн зарлажээ.

БНХАУ бол дэлхийн нийт хүлэмжийн хийн 28 хувийг буюу хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улс билээ. Цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учир НҮБ-ын ерөнхий ассембей зарим талаар учир дутагдалтай үргэлжилж байсан ч Ши Жиньпиний дээрх мэдэгдэлд олон улс сэтгэл хангалуун байжээ. Ши Жиньпин өөрийн орны төлөвлөгөөг танилцуулахаас гадна бусад орныг ч гэсэн хүлэмжийн хийгээ бууруулах асуудалд анхаарал хандуулахыг уриалсан аж.

Хятад улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ 2018, 2019 онуудад огцом өссөн ч энэ жилийн хувьд цар тахал, хөл хорионоос шалтгаалан 25 хувиар буурсан билээ. Гэвч зургадугаар сараас хойш Хятадад байдал хэвийн болж эхэлснээр цемент, ган зэрэг хүнд үйлдвэрлэлүүд эргэн ажилдаа орж, нүүрс түлснээр хүлэмжийн хийн хэмжээ буцаад нэмэгдэж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-23 202.126.88.58

Zaza odoo uursduu l tulie dee

Avatar

зочин 2020-09-23 66.181.161.22

Манайд бол маш муу мэдээ байна ..Нөгөө муу ,,Таван толгой ,, маань хог дээр хаягдах нь байна шдээ …яанаа …

Avatar

Ноко 2020-09-23 195.206.104.238

Дэлхий ээж 2060 хүртэл энэ хэвээрээ байгаа болвуу?

Avatar

Зочин 2020-09-23 64.119.20.146

baihgui mash uur bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж