НҮБ-ын ерөнхий ассемблейд цахимаар оролцохдоо БНХАУ-ын дарга Ши Жиньпин улсынхаа хүлэмжийн хийг 2030 он хүртэл эрчимтэй бууруулж, 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй улс болсон байх болно хэмээн зарлажээ.
БНХАУ бол дэлхийн нийт хүлэмжийн хийн 28 хувийг буюу хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улс билээ. Цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учир НҮБ-ын ерөнхий ассембей зарим талаар учир дутагдалтай үргэлжилж байсан ч Ши Жиньпиний дээрх мэдэгдэлд олон улс сэтгэл хангалуун байжээ. Ши Жиньпин өөрийн орны төлөвлөгөөг танилцуулахаас гадна бусад орныг ч гэсэн хүлэмжийн хийгээ бууруулах асуудалд анхаарал хандуулахыг уриалсан аж.
Хятад улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ 2018, 2019 онуудад огцом өссөн ч энэ жилийн хувьд цар тахал, хөл хорионоос шалтгаалан 25 хувиар буурсан билээ. Гэвч зургадугаар сараас хойш Хятадад байдал хэвийн болж эхэлснээр цемент, ган зэрэг хүнд үйлдвэрлэлүүд эргэн ажилдаа орж, нүүрс түлснээр хүлэмжийн хийн хэмжээ буцаад нэмэгдэж эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ