Гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр бүү зорчоорой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр бүү зорчоорой

Хуучирсан мэдээ: 2016.02.10-нд нийтлэгдсэн

Гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр бүү зорчоорой

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 24-29 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгороор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дарьгангын тал нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Харин Улаанбаатар хотод  үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 0-2 градус хүйтэн байна. Өнөөдөр Увс, Завханы нутгаар, баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, маргааш буюу шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.  Иймд иргэд та бүхэн хөдөө, орон нутгийг зорихдоо гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, хүйтэнд даарч хөрөхгүй байх бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган холын замд гарахыг мэргэжлийн байгууллагаас  анхааруулсан  байна.

Иргэн та дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахаа мартуузай. Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг  дагаж заншихыг зөвлөж байна.

М.СУРА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

***** 2016-02-10 103.57.93.75

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ