"Охиныг хүчирхийллээс хамгаалаагүй бол хариуцлага тооцно" | News.MN

"Охиныг хүчирхийллээс хамгаалаагүй бол хариуцлага тооцно"

"Охиныг хүчирхийллээс хамгаалаагүй бол хариуцлага тооцно"

"Охиныг хүчирхийллээс хамгаалаагүй бол хариуцлага тооцно"

Ерөнхий сайд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй есөн настай охины хэргийг анхааралдаа авахыг салбарын сайд нарт үүрэгджээ. Мөн уг хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж, судлах ажлын хэсэг  ЦЕГ-аас байгуулагдсан байна.

Хэрэв шалгалтаар  холбогдох албан тушаалтнууд охиныг хүчирхийллийн золиос болж байсныг нь мэдсээр байж зохих арга хэмжээ аваагүй тогтоогдвол  хариуцлага тооцно гэдгийг мөн Ерөнхий сайд хэлжээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ "ЦЕГ-аас есөн настай охины амиа алдсан хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн уг хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж судлах ажлын хэсэг  ЦЕГ-аас байгуулсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хийсэн шинжилгээгээр охин удаан хугацаанд хүчирхийллийн золиос болсон байна гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргасан.

Хэд хэдэн байгууллага энэ асуудалд  хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал, хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл мөн хамтарсан багуудын үйл ажиллагаа хэрхэн хяналт тавьж байсан бэ гэдэг нөхцөл байдлыг эхлээд шалгаж тогтооно. Хэсгийн байцаагч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг. Нэг хэсгийн байцаагчид 40-50 зөрчлийн хэрэг шалгах зэрэг ажлын ачаалалтай. Үүнийг цаашид уялдуулах шаардлага бий.

Мөн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мөнгөн хөрөнгийг аймаг, нийслэлд дарга нь төвлөрүүлж зарцуулах нь зөв, буруу эсэхийг одоо шийдэх ёстой. Энэ мөнгөөр гадагшаа томилолтод явдаг, машин худалдаж авдаг зэрэг асуудлыг эргэж харах цаг нь болсон.

Торгуулийн орлогуудыг төвлөрүүлж дахин зарцуулдаг сан бий.  Энэ мөнгөний зарцуулалтыг сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа гэсэн энэ хүмүүсийн ажлын үйл ажиллагаанд болон орон тоог нь нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах хуулийн өөрчөлтийг хийхээр ярьж байна. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэхдээ хохирогч, хүчирхийлэгч хоёрыг уулзуулахгүй байх зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-09-23 192.82.71.251

Medeelel ogson ch tsagdaa ooroo shalgahgui nuun daragduulj baina.

Avatar

зочид 2020-09-23 202.179.24.53

нарлаг 18 сөхийн пүрэвсүрэн өөрөө цалингүй ажилдаг гэж ярьдаг нь даанч худлаа төр засаг гэж сөх-ийн хуулийг ч олигтой хийгээгүй байдаг юм байнаа

Avatar

зочид 2020-09-23 202.179.24.53

нарлаг 18 сөх гэдэгт хэд хоног жижүүрээр ажилсан сөхийн Пүрэвсүрэн цалин дутуу өгөөд хөөгөөд гаргасан өө сэв эрээд өгөх ёстой цалингаа харамлаад новширдог гэдэг нь үнэн юм байна хууль дүрэм гэж сөх-д байхгүй юм байна пүрэвсүрэн авгай өөрөө монголын бүх амралт хэсээд явчихдаг тэгээд сөхийн өрөөндөө нууц амраг Батжаргал өвөөтэйгээ хаалгаа түгжээд архидаад айл амьтаны бүх л хүмүүсийг муулаад хов яриад суучихдаг гарч ирээд агсан тавьж биднийг элдвээр хараадаг өөрөө ёсой хогийн авгай шүү

Avatar

зочид 2020-09-23 202.179.24.53

сайдаа та зөв ярьж байна Азжаргал болон цагдаа нар нь өрөөнөөсөө гарч бодит ахуйд ажлаа хийж судалгаа дүгнэлт хийж явсан бол хөрш айлаас ч гэсэн байдлыг ойлгож охиныг асрах газарт хамгаалалтад авах хийх ёстой үүрэгт ажлаа хийгээгүйн төлөө энэ хүсүүмийг шоронд хийх хэрэгтэй

Avatar

а 2020-09-23 64.119.19.18

Энэ Хүрэлсүх попрох гээд ядчих юмаа. Хажууд нь бас хууль зүйн сайд нь бас нэг далдагнасан поп гар. Ээж, гэрийнх нь мэдэгдэхгүй бол гэртээ хүүхдээ зодоод байгааг тэр хэсгийн байцаагч эд нар чинь яаж мэдэх юм бэ. Тийм л попромоор байгаа юм бол тэр хэсгийн байцаагчид хариуцлага ярьж байхаар Хууль зүйн сайдаа огцруулаач. Соёлтын улсад бол тэгдэг юм шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-23 202.55.188.45

Eh gesen hun hamgiin ih hariutslaga huleeh yostoi, yagaad geheer hiree medehgui hariutslagagui zulzagalasan gedeg zuil angiar

Avatar

Зочин 2020-09-23 202.126.88.58

torguuliaar can burduulj oron too gargana geh yum. Tegvel torguuliar tsalinjdag n humuus ulam ih huuli zurchij torguuiiasaa gej ajilaa hine gesen uguu.

Avatar

Зочин 2020-09-23 202.9.46.28

ЭЭЖ ЯАХААРАЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДГҮЙ ЮМ БЭ .

Avatar

Зочин 2020-09-23 64.119.23.27

Хороон дарга нар, нийгмийн ажилтнууд модон толгойтой, чулуун зүрхтэй байх нь элбэг шүү… Иймэрхүү гомдол саналтай иргэдийг "..эвлэр, чи өөрөө л болдоггүй биз, өөр хүний хүүхэд юм бол аргагүй ш дээ, хүүхдээ эмээ өвөө дээр нь байлгаач…" гэсгээд л ажлаа хийж байгаам даа… Хөршүүд нь асуудал тавьбал, "хүний амьдралд хошуу дүрэх ээ боль…" гээд л… Бөөн дошны шүүгчид…

Avatar

Бодитрй ажил хийгээч 2020-09-23 122.201.22.112

Хүүхэд бүрийг гэрээр нь эргэж бүрэн бүртгэж хүүхдийн нөхцөл байдлыг тогтмол хянаж үнэлж тусалж байх ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Дүүрэг хороо аймаг сум баг гээд. Энд хүч хүрэхгүй юм юу ч байхгүй. Илүү эрсдэлтэй нөхцөл дэх хүүхдүүдээ анхаараад явчихад нээх их ажил биш юм. Зүгээр хүүхдэд тусалъя гэсэн сэтгэл л хэрэгтэй

Avatar

ИРГЭН 2020-09-23 202.21.127.168

Монголын цагдаа цөөдөөгүй шүү, бас тэдэнд тусгай хангамж, хөнгөлөлт бүр багадаагүй. Харин тэдэнд сэтгэл, мэргэжлийн ур чадвар дутаж байна.

Avatar

ИРГЭН 2020-09-23 202.21.127.168

Энэ саад нөхөр цэрэг хувцас өмсөж зугаалах, жагсаалын өмнө хармаандаа гараа хийж 2 бөмбөгний биллиад тоглохоос өөр юу хийж юу чадах вэ? Энэ мэт нь ажлаа хийдэг байсан бол тэр хөөрхий өнгөрсөн, одоо тамлуулан өнгөрч буй нэгэн, маргааш үхэх тэх хүүхдүүд амьд байх байлаа

Avatar

Зочин 2020-09-23 64.119.20.146

naad arhinii uildveree haagaacheeee , esvel gradusiin bagsgaacheeeee , emegteichuud huhcerhiilel uildeg uunig zogsoo gai zovlon amnaas gej ug bii

Avatar

Зочин 2020-09-23 182.160.1.55

tsagdaagiin gol uureg bol gemt hergees uridchilan sergiileh bolohoos gemt hereg garsan hoino ni ajilllagaa hiih bish ymaa uun deeree doribtoi arga hemjee awaachee

Avatar

enkhee 2020-09-23 202.179.6.94

ажиллаж чадаагүй сайд өөрөө огцордог ёс зүй байх хэрэгтэй. монголд доорхи хүмүүсиээ хариуцлага тооцож томчуул зүгээр өнгөрдөг цаг үе байхгүй болж байна. Сайд доод албан тушаалтаныхаа ажлыг мэддэггүй тасарсан хүмүүс шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2020-09-23 202.70.44.46

Бага насны хүүхэд хүчирхийлж байгаа малнуудыг ЦААЗААР аваач ээ, санал яваад байсан яасан вэ

Avatar

Зочин 2020-09-23 192.82.72.214

Цаазаар авах багадна бүх насаар нь албадан хөдөлмөр хийлгэж хохирогчид насан туршид нь мөнгөн төлбөр төлөх ёстой

Avatar

Irgen 2020-09-23 103.57.94.249

Хамгаалаагүй бол….. гэсэн чин юу гэсэн вэ. Хамгаалж чадааагүй амь хохирчоод байхад. Урьдчилан сэргийлэх ажил хийгдээгүй, ниргсэн хойно нь хашгираад байна сайд гуай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж