"Охиныг хүчирхийллээс хамгаалаагүй бол хариуцлага тооцно"

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

"Охиныг хүчирхийллээс хамгаалаагүй бол хариуцлага тооцно"

"Охиныг хүчирхийллээс хамгаалаагүй бол хариуцлага тооцно"

Ерөнхий сайд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй есөн настай охины хэргийг анхааралдаа авахыг салбарын сайд нарт үүрэгджээ. Мөн уг хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж, судлах ажлын хэсэг  ЦЕГ-аас байгуулагдсан байна.

Хэрэв шалгалтаар  холбогдох албан тушаалтнууд охиныг хүчирхийллийн золиос болж байсныг нь мэдсээр байж зохих арга хэмжээ аваагүй тогтоогдвол  хариуцлага тооцно гэдгийг мөн Ерөнхий сайд хэлжээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ "ЦЕГ-аас есөн настай охины амиа алдсан хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн уг хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж судлах ажлын хэсэг  ЦЕГ-аас байгуулсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хийсэн шинжилгээгээр охин удаан хугацаанд хүчирхийллийн золиос болсон байна гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргасан.

Хэд хэдэн байгууллага энэ асуудалд  хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал, хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл мөн хамтарсан багуудын үйл ажиллагаа хэрхэн хяналт тавьж байсан бэ гэдэг нөхцөл байдлыг эхлээд шалгаж тогтооно. Хэсгийн байцаагч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг. Нэг хэсгийн байцаагчид 40-50 зөрчлийн хэрэг шалгах зэрэг ажлын ачаалалтай. Үүнийг цаашид уялдуулах шаардлага бий.

Мөн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мөнгөн хөрөнгийг аймаг, нийслэлд дарга нь төвлөрүүлж зарцуулах нь зөв, буруу эсэхийг одоо шийдэх ёстой. Энэ мөнгөөр гадагшаа томилолтод явдаг, машин худалдаж авдаг зэрэг асуудлыг эргэж харах цаг нь болсон.

Торгуулийн орлогуудыг төвлөрүүлж дахин зарцуулдаг сан бий.  Энэ мөнгөний зарцуулалтыг сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа гэсэн энэ хүмүүсийн ажлын үйл ажиллагаанд болон орон тоог нь нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах хуулийн өөрчөлтийг хийхээр ярьж байна. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэхдээ хохирогч, хүчирхийлэгч хоёрыг уулзуулахгүй байх зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж