ТТ-Гашуунсухайт, ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно | News.MN

ТТ-Гашуунсухайт, ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

ТТ-Гашуунсухайт, ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

ТТ-Гашуунсухайт, ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.


Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм.  Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Мөн Тавантолгойн нүүрсний ордын уул уурхайн үйлдвэрлэл, төмөр зам, цахилгаан станц болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргын төлөвлөлтийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд нарт даалгав. Төлөвлөлтөд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянга га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж зэргийг багтаах юм.

Цементийн дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах талаар хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Үүнтэй холбогдуулан:

  • Дотооддоо үйлдвэрлэж байгаа цементийн зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах, цемент экспортлоход дэмжлэг үзүүлэх
  • “Богдхан төмөр зам” төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг Азийн хөгжлийн банктай хамтран явуулах
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, гэрээ нь цуцлагдсан хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулах хүртэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх
  • Ургац тээврийн замын засвар, арчлалтыг богино хугацаанд дуусгах
  • “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон нутгийн ачаа тээврийн алдагдалтай бүлгүүдийн тарифыг шинэчлэх
  • Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг байх
  • “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон бусад асуудлыг шийдвэрлүүлэх
  • Дархан-Өргөө политехник коллеж, уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болгох
  • Ургац хураалтад ажиллаж байгаа оюутан, цэргийн албан хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл сунгаж ажиллуулах,  шаардлагатай асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлаг, Аймгийн Засаг дарга нарт даалгав.

Товч мэдээ

  • Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт үзүүлж байгаа 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгов.
  • Азийн автозамын АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах нийт 18.82 км автозам, 201 метр төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралтаар батлав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БӨӨ БАТАА 2020-09-23 115.84.115.73

ЭРЭЭН Ч , ГАШУУН СУХАЙТ Ч ХҮРЭЭД НАРИЙН ЦАРИГААР ЯВЖ ЧАДАХГҮЙ БУУЛГАЖ АЧИХ БОЛОМЖ БАЙХГҮЙ ЭРЭЭН АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ БАЙГАА БҮР АВАХГҮЙ ХОЙШОО ОРОСООР ГАРААД ТОЙРООД ОЧИХДЗАМ БАС АЧАЛЛАА ДААХГҮЙ БГА ЯПОГ СОЛОНГОС УГААГААГҮЙ НҮРС АВАХГҮЙ ХУУЛЬТАЙ, ӨМНӨГОВЬД УГААВАЛ БҮХ ХУДАГ ШИРГЭЖ МАЛ МАЛЧИН 2ХАТАЖ ҮХНЭ ЯАНА ДАА ХА ХА

Avatar

MGL 2020-09-23 66.181.161.59

Политехник коллежийг нурааж МСҮТ болгох санаа ямар тэнэгийнх нь толгойд ордог байна. Хүрэлсүх ажил хийх гэж ухралт хийх юм.

Avatar

bat 2020-09-23 192.82.65.182

niisleliig toiron garah avto bolon tomor zam yaaraltai heregtei bainaa.hui doloon hudgaas tov aimag hurtel 40 km zam tavihad l zuun bolon urd chiglelees ireh buh baruun bolon hoit chigleld yavah mashinuud hotoos toirood yavchihna,ih l nemer bolno doo,songiniin guuriig tomor-beton bolgood l boloo.

Avatar

Зочин 2020-09-23 64.119.23.101

ТТ -н цахилгаан станцаа нүүрсээрээ санхүүжүүлмээр байна. Шахмал түлш гэдэг вманд их мөнгө зарж бн. Баруун-Урт руу мухар төмөр зам тавина ч гэх шиг…

Avatar

Зочин 2020-09-23 202.21.118.186

Энэ 2 замыг холбоно гэж байгаа бол Таван толгойгоос Гашуун сухайт руу өргөн зам тавьж байгаа юм байна даа. Энэ тэнэгүүдийг яая даа байз. Төмөр зам тавьчихаад нүүрсээ шилжүүлэн ачих гэж бөөн ажил, зардал болно. Шилжүүлэн ачих цогцолбороо барих гэж удах биз дээ.

Avatar

Зочин 2020-09-23 64.119.23.101

Хэлээд яахав дандаа малнууд байдагийн.

Avatar

Зочин 2020-09-23 107.77.173.41

Нарийн төмөр зам тавьчихвал Хятадууд танкаа ачаад ороод ирэх гээд байна шүү дээ

Avatar

Зочин 2020-09-23 66.181.161.104

танк нарийн темер замаар явдаг юм байхдаа

Avatar

Зочин 2020-09-23 103.57.92.81

монгол ялсааан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж