Соёлын яам шинэ байрандаа төвхнөжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Соёлын яам шинэ байрандаа төвхнөжээ

Соёлын яам шинэ байрандаа төвхнөжээ

Засгийн газраас Соёлын яамыг шинээр байгуулж долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан. Шинэ яам  Боловсрол, шинжлэх ухааны яамны байрнаас өрх тусгаарлаж, хуучнаар Лаос улсын Элчин сайдын яам байрлаж байсан байранд төвхнөжээ.

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн “Соёлын яамны үйл ажиллагаа аравдугаар сарын эхээр жигдэрнэ. Шинэхэн байгуулагдсан яам нийт 11 нэгжтэй, долоон газартай. Тэргүүлэх Урлаг, уран бүтээлийн бодлогын газар, Соёлын өвийн газар, Соёл, гэгээрлийн газар гэсэн гурван гол газарт үйл ажиллагаагаа тулгуурлан явуулна” гэдгийг хэлсэн юм.

Шинэ яамны сайдаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан С.Чулуун, дэд сайдаар нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн даргаар Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат томилогдсон.

Засгийн газрын долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Үүнд, Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрууд байхаар зааж өгсөн.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж