Согтуу жолооч гурван автомашин мөргөсний улмаас хоёр хүн бэртсэн байна. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Хөрш заан" хотхонд өчигдөр 22:00 цагийн орчимд уг осол гарчээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр "Lexus RX350" маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус хотын 106 дугаар байрны хойд замд "Toyota Aristo", "Toyota Aqua", "Toyota Rumion" маркийн автомашиныг мөргөсөн байна.
Ослын улмаас жолооч 30 настай, эрэгтэй, 27 настай, эрэгтэй нар гэмтэж ГССҮТ рүү хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин тус эмнэлгийн зүгээс гэмтсэн иргэдийн биеийн байдлын талаар хувь хүнтэй холбоотой тул мэдээлэл өгөхөөс татгалзав.
Б.ЦЭЦЭГ