Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлнэ | News.MN

Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх юм. Үүний хүрээнд гэр хорооллын айл өрхөд шилэн кабельд суурилсан интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Юнивишн компанийн хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Юнивишн компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Мэдээлэл технологийн холбооны судалгаагаар хотын зах буюу гэр хороолол, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн интернэтийн хурд бага байдгаас шалтгаалан мэдээллээс хоцрох, мэдээллийн хүртээмж төвийн бүсэд амьдардаг хүмүүсээс 25-50 дахин хоцрогдолтой байдаг нь тогтоогдсон байдаг.

Харин энэхүү санамж бичгийг байгуулснаар гэр хорооллын бүсэд амьдардаг иргэд болон аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд өндөр хурдны интернэтэд холбогдон өдөр тутамдаа мэдээллийн хоцрогдолгүй болж эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авах боломж бүрдэх аж. Цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр боломжит бүх газруудад камерын хяналтыг нэвтрүүлэх боломжтой болно.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-23 103.10.22.172

За 1 алам ч гэсэн урагшилж л бна. Амжилт.

Avatar

Зочин 2020-09-23 103.10.21.46

Гэр хороололд шилэн кабель оруулвал мобинет маш тохиромжтой. Хурдтай бас хязгааргүй хэрэглээтэй. Гэтэл наад юнивишн чинь хурд нь хог бас дээрээс нь хэрэглээ нь хязгаартай, маш үнэтэй. Иргэдээс асууж иргэдийн хүсэлтийг харгазахгүй ганц компанид эрх мэдэл өгдөг хогийн нийслэл. Сайхан амьдрахад садаа болсон та нарыг энэ сонгуулиар хөөж явуулна харж байгаарай

Avatar

Зочин 2020-09-23 103.212.116.238

Монгол компани нь оруулсан нь дээр байх өө

Avatar

Зочин 2020-09-23 66.181.161.35

Ямар муухай сөрөг хүн бээ 🧐🧐 Сайн сайхан зүйлийг үргэлж болж бүтэхгүй талаас нь харж байдаг болохоор чинь ашиглаж байгаа интернэт чинь хүртэл удаан, болж бүтэхгүй байгаа юм боловуу 🤔 Бас бодох л хэрэгтэй (Манайх 2012 оноос хойш юнивишн ашиглаж байна болохгүй бүтэхгүй юм гарч байсангүй ээ)

Avatar

хариу 2020-09-23 66.181.161.113

Бодит байдлыг хэлж. танайх яахав сүлжээ сайтай, бас нэг савнаас цөөхүүлээ иддэг , боломжийн байх. гэтэл зарим газар нэг талхыг зуун хүнд хувааж амсуулах тадий юм хийчихээд мөнгөө бүтнээр авдаг

Avatar

Зочин 2020-09-23 202.55.188.45

Bairlalaasaa boldog baihuu, yag hotiin tuvd amidardag bol Univision-ii hurd dajgui 2 jil geree hiigeed sard 45000 tuluud sardaa hyazgaargui bas cabel bagtsan, harin hotiin zah ruu bol suljee unadag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж