Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ

Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамнаас аравдугаар сарын тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг танилцууллаа.


АРАВДУГААР САРД БНСУ РУУ ДОЛООН УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

УОК-ын дэргэдэх Шуурхай штаб нь БНСУ-аас  эх орондоо буцах  5200 иргэний хүсэлтийг харгалзан үзэж тус улс руу ирэх сард долоон удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Мөн АНУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тоон мэдээлэл, нислэг тодорхой болсны дараа Сиатл хот руу нислэг үйлдэх хуваарийн товыг гаргана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

  • 2020.10.05 Нурсултан-Улаанбаатар
  • 2020.10.08 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.10  Токио-Улаанбаатар
  • 2020.10.12 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.16 Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 2020.10.17 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.18 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.19 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.20 Сөүл-Улаанбаатар
  • 2020.10.23 Франкфурт-Улаанбаатар
  • Сиатл /төлөвлөгдөөгүй/

 ГАДААДЫН 200 ИРГЭНИЙГ ТУСГАЙ НИСЛЭГЭЭР ТАТАН АВНА

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлж буй. Энэ есдүгээр сард тусгай үүргийн нислэгийг нэмж,  энэ сарын 28-нд Казахстан улс  руу Хүннү айр компанийн нисэх онгоц хөөргөхөөр шийдвэрлэсэн. Мөн энэ есдүгээр сарын 29-нд Монголд байнга оршин суух эрхтэй  гадаадын 200 орчим иргэнийг тусгай нислэгээр авчрахаар болжээ. Гадаадын иргэдийг Рамада болон Новотел зочид буудалд тусгай үнээр тусгаарлах юм байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

-Энэ сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөө өглөө УБ-Будапешт-Франкфурт болон УБ-Сидней чиглэлийн нислэгүүд хөөрсөн. Засгийн газрын тэтгэлгээр Унгар улсын их дээд сургуулиудад суралцах 120 гаруй оюутныг өнөө өглөөний нислэгээр хүргэж байна. Энэ  нислэгийг үйлдсэнээр Монгол Улс-Унгар улсын хооронд зорчигч тээврийн хамгийн анхны нислэгийг үйлдэж байгаа гэдгээрээ онцлог. Өнөөдрийн байдлаар 10.600 орчим иргэн байгаа ч дахин нягталж байна. Урьдчилсан байдлаар аравдугаар сарын тусгай үүргийн нислэгийн хуваарийг УОК-т батлууллаа. Эхний нислэгийг Казахстан улс руу дахин нислэг үйлдэнэ. Аравдугаар сарын 16-нд үйлдэхээр төлөвлөж буй нислэгт гуравдагч орноос ирэх иргэдэд боломж олгож байгаа юм. АНУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харж өдрийг тогтосны дараа олон нийтэд зарлана гэлээ.

76 УДААГИЙН ТУСГАЙ НИСЛЭГЭЭР 15.685 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

Цар тахлын улмаас нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш есдүгээр сарын 22-н хүртэл дэлхийн 81 улсаас 22.191 иргэнийг тусгай нислэгээр татан авчээ. УОК-ын шийдвэрээр нийт 76 удаагийн нислэгээр 15.685 иргэн, автозамын хоёр боомтоор нийт 6496 иргэнээ татан авчээ. Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 15.685 иргэнд УОК-иос тавьж буй шалгуур болон хүндэтгэн үзэх шалтгааныг ангилбал,

  • Эрүүл мэндийн шалтгаантай эмчийн хяналтад байдаг 1728
  • Хөгжлийн бэрхшээлтэй 344
  • Өндөр настан 1312
  • Жирэмсэн эмэгтэй 586
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 2299
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаан буюу оюутан сурагч, ар гэрийн гачигдалтай, санхүүгийн хүндрэлд орсон 9056 иргэн байжээ.

ХИЛ НЭЭЖ, ХОЛИМОГ ГЭР БҮЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээс гадна гадаадын улс, орнууд руу ажиллаж амьдрах хүсэлтэй иргэд Гадаад харилцааны яаманд цөөнгүй хандах болжээ. Нэн ялангуяа БНХАУ-ын иргэдтэй гэр бол болсон Монгол Улсын иргэдийн асуудал хөндөгдсөн. Энэ асуудлаар хоёр орны хэлэлцээрийн үр дүнд эхний ээлжид албан ёсны гэр бүлээ батлуулсан, БНХАУ-д орших суух визтэй 54 иргэнийг хүүхдүүдийн хамт хил нэвтрүүлэх юм байна. Ойрын хугацаанд хил нээж, нийт 198 иргэнийг Замын-Үүд, Эрээн боомтоор нэвтрүүлэхээр төлөвлөж буйг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн юм. Түүний хэлснээр Япон улсад суралцаж, ажиллах удаан хугацаанд амьдрах хүсэлтэй 400 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн авсан ба энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж. Хэдийгээр Япон улс дэлхийн 153 улстай хилээ хязгаарласан ч удаан хугацаанд оршин суух иргэдэд виз олгох болсон тул Монгол Улсаас тус улсад амьдрах хүсэлтэй иргэдэд боломж олгоход анхаарах гэнэ. Гадаад харилцааны яамны мэдээлснээр ОХУ нь Казахстан, Киргиз, БНСУ, Беларусь улстай хилээ нээхээр шийдвэрлэсэн ч манай улсын иргэд эдгээр дөрвөн улсаар дамжин автозамын боомтоор хил нэвтрэх боломжгүй гэдгийг онцлон сануулав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж