Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн арав дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.09.22) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ.
Зүүнийг манлайлж буй озэки Асанояама башёгийн 10 дахь өдөр Кирибаяама Лхагвасүрэнтэй барилдаж, Аки башёгийн зургаа дахь ялалтаа авлаа. Озэки Асанояама долоон даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Кирибаяама Лхагвасүрэн зургаан даваа, дөрвөн унаатай явна. Харин өнгөрөгч башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ Таканошотой тааран барилдаж, харамсалтай нь өвдөг шороодлоо. Тэрүнофүжи Ган-Эрдэнэ долоон даваа, гурван унаатай явж байна.
Барууны манлайд бичигдэж буй озэки Такакэйшо башёгийн арав дахь өдөр сэкивакэ Дайэйшотой тааран барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Монгол бөхчүүдээс Ичиножо Ичинноров Вакамотохарүд өвдөг шороодож таван даваа, таван унаатай, Хошорюү Бямбасүрэн Чиёотайрюүг давж таван даваа, таван унаатай тус тус башёг үргэлжлүүлж байна. Харин Тамаваши Мөнх-Оргил Эндог давснаар таван даваа, таван унаатай болжээ.
Арван өдрийн дараах байдлаар Аки башёг найман даваа хоёр унаатай Такакэйшо, Шодай, Оношо, Тобизарү, Вакатакакагэ нар тэргүүлж, мөн качикоши хийлээ.
Холбоотой мэдээ