Ши Жиньпиний авлигын торонд орсон “акулууд” | News.MN

Ши Жиньпиний авлигын торонд орсон “акулууд”

Ши Жиньпиний авлигын торонд орсон “акулууд”

Ши Жиньпиний авлигын торонд орсон “акулууд”

Ши Жиньпин Хятадын дарга болсноор нийгэм, улс төр, эдийн засгийн бүх салбарыг том, жижиг авлигачдаас цэвэрлэх өргөн хүрээний ажлыг эхлүүлсэн юм.  Түүнээс хойш олон мянган хүн авлигын хэргээр шоронгийн хаалга татсан. Олон улсын эрэн сурвалжлах байгууллага “Интерпол”-ын экс тэргүүн, тагнуулын газрын дарга асан болон Шинжаан-Уйгур бүс нутгийн захирагч нар Хятадын дарга Ши Жиньпиний намаа авлигаас цэвэрлэхийн төлөө шидсэн торонд орсон акулууд юм.

БО СИЛАЙ

Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, нөлөө бүхий улстөрч Бо Силай 2013 онд авлигын хэргээр бүх насаараа шоронд хорих ял сонссон. Түүнчлэн түүний эхнэр Гү Кайлай нь Их Британийн бизнесмэний амийг хөнөөсөн хэрэгт цаазын ял сонссон билээ. Гэхдээ шүүхээс хожим ялыг бүх насаар шоронд хорих болгон өөрчилсөн. Өдгөө 71 настай Бо Силай нь 2012 онд Ши Жиньпинийг Хятадын дарга болохын өмнө Коммунист нам доторх гүн хагарлыг нийтэд дэлгэсэн аж. Авлига, албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутгагдан шүүхийн хаалга татах үедээ тэрбээр Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотын намын даргаар ажиллаж байв.

ЖОУ ЮНКАН

Хятадын тагнуулын газрын дарга асан Жоу Юнкан нь олон удаагийн авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон улсын нууц задруулсан хэргээр 2015 онд бүх насаараа шоронд хорих ял сонссон. 78 настай Жоу Юнкан унахаас өмнө Хятадын нөлөө бүхий есөн улстөрчийн нэг байв.

МЭН ХУНВЭЙ

 “Интерпол”-ын экс тэргүүн Мэн Хунвэй өнгөрсөн нэгдүгээр сард авлигын хэргээр 13 жил шоронд хорих ял сонссон нь олон улсын эрэн сурвалжлах байгууллагыг ганхуулсан. Тэрбээр Франц улсаас 2018 онд Хятадад эргэн ирснийхээ дараа сураггүй болсон байв. Удалгүй түүнийг 2.1 сая ам.долларын авлига авсан хэрэгт буруутган ялласан юм. Өмнө нь тэрбээр Нийгмийг аюулаас хамгаалах хорооны дэд даргаар ажиллаж байх хугацаанд Хятадын тэрс үзэлтнүүдийг шалган байцаах ажлыг гүйцэтгэж байжээ.

НУР БЕКРИ

Хятадын баруун хойд хэсгийн Шинжаан-Уйгур бүс нутгийн захирагч асан Нур Бекри өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард бүх насаараа шоронд хорих ял сонссон. Тэрбээр авлигын хэргээр шоронгийн хаалга татсан өндөр албан тушаалын уйгур хүн гэдгээрээ онцлог. Түүнийг өнгөрсөн 20 жилийн турш 79 сая юань авч, албан тушаалыг бэлгийн харилцаанд орохоор наймаалцсан гэх хэрэгт буруутгагджээ. Түүнийг Шинжааны захирагчаар ажиллаж байхад 2009 онд Бээжинг эсэргүүцсэн бослого гарч, 200 хүн амь үрэгдсэн аж.

РЕН ЖИЦЯНЬ

Үл хөдлөхийн магнат Рен Жицянь өнгөрсөн гуравдугаар сараас хойш олны өмнө харагдаагүй. Тэрбээр Хятадын Коммунист намын дотоод хүрээнийхний нэг юм. Худалдааны сайд асны хүү Рен Жицянь нь шинэ коронавирусийн цар тахлын эсрэг Хятадын даргын авч хэрэгжүүлж буй үйл ажлыг шүүмжилснээр асуудалд оржээ. Түүнийг энэ долоо хоногт төрийн сангаас мөнгө хулгайлсан болон авлигын хэрэгт буруутган шүүж, 18 жил шоронд хорих ял оноосон юм.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-23 202.126.88.167

Zuvhun unuudriin Hyatadad l ingej vzej baigaa yum. Olon ulsiin shinjeechid bol arai uuruur hardag.
Shi huandiitai bodlgiin zurvvtei hvmvvs gej vzdegiimdaa. Tegeed l tedniig heel hahuul, hulgai hvcin hvn aminii geh met hergeer tulgan yalaldag yum bishvv!

Avatar

ИРГЭН 2020-09-23 104.131.92.125

МОНГОЛД ХАХУУЛЬ ГАНГАРСАН НЬ МАНЫХАН БУРУУТАЙ БҮГДИЙГ НЬ ШИЙТГЭВЭЛ ЗОХИНО..МОНГОЛЫН ГУТАМШИГ БОЛ ЭРХ МЭДЭЛИЙН ТӨЛӨӨ УЛС ОРНОО ЗАРАЖ ҮЗЭЛ БОДЛООСОО УРВАСАН ХУЛГАЙЧ ГИШҮҮДТЭЙ МАНААС БОЛСОН..ОДОО ХЯТАДУУДИЙН ДООР СӨХРӨӨД АЛГАА ТОСООД БАЙГАА МАН Л БУРУУТАЙ..

Avatar

Зочин 2020-09-23 122.201.21.120

Авилгын хэргийг яг шудрагаар үнэн зөв шалгавал,Манай ардчиллынхан л ёстой толгой дараалан холбогдох биз. Авилга гэсэн шинэ үзэгдлийг тэд л анх Монголд, буй болгож цэцэглэн хөгжүүлсэн. одоо манлайлаад л явж байгаа . Харин энэ нэрээ бусдад тохож, нэрээ цэвэрлэх муу санаатай, гэхдээ биенээс нь энэ муухай үнэр, сувдаг хүсэл хэзээ ч салахгүй л дээ. Хууль, шүүхийн эрхийг Монголчууд эдэнд одоогоор бэлгэлчихсэн учир, тэд хийсэн хэргийг нь хаацайлаад төдийлэн ил гарахгүй байгаа гээ биз дээ

Avatar

Зочин 2020-09-23 104.131.92.125

МОНГОЛД ХАХУУЛЬ ГАНГАРСАН НЬ МАНЫХАН БУРУУТАЙ БҮГДИЙГ НЬ ШИЙТГЭВЭЛ ЗОХИНО..МОНГОЛЫН ГУТАМШИГ БОЛ ЭРХ МЭДЭЛИЙН ТӨЛӨӨ УЛС ОРНОО ЗАРАЖ ҮЗЭЛ БОДЛООСОО УРВАСАН ХУЛГАЙЧ ГИШҮҮДТЭЙ МАНААС БОЛСОН..ОДОО ХЯТАДУУДИЙН ДООР СӨХРӨӨД АЛГАА ТОСООД БАЙГАА МАН Л БУРУУТАЙ..

Avatar

би 2020-09-23 202.70.44.46

тэжээх хэрэг бна уу, шоронгийн хайран хөрөнгө

Avatar

Зочин 2020-09-23 172.105.174.185

ДОТООДЫН ХУЛГАЙЧ НАРАА ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БАЙХГҮЙ БОЛНО.
ХУЛГАЙЧ НАРЫН БӨӨСӨНД БАРИГДСАН МОНГОЛ ЮУН ОРОС, ХЯТАДЫН ЭРХШЭЭЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХ МАНАТАЙ.

Avatar

Зочин 2020-09-23 46.101.185.51

Ж. НЯМСҮРЭН ГЭДЭГ ТАХАЛТАЙ ТАРВАГНЫ БӨГСНИЙ АЛЧУУР БАС Л УЛС ТӨРД ТАХАЛ ЭРГЭЖ ИРНЭ ГЭЭД Л ХУЦАЖ ЭХЭЛЛЭЭ.
ХАРСАН ГАЗАР НЬ БУУДВАЛ ТААРСАН ХУЛГАЙЧ, МОНГОЛ БИЧГЭЭР ДАЛИМДУУЛЖ ЯРИАНЫ СЭДЭВ БОЛООД ӨӨРИЙГӨӨ РЕИТИНГ ӨНДӨРТЭЙ БАЙНА ГЭЖ АНДУУРАВ УУ?

Avatar

Болдсайхан 2020-09-23 202.9.46.76

Манайд бол Элбэгдорж, Баярцогт, Баяр гээд бүх насаар нь хорих ял авах болзлоо хангасан нөхдүүд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж