ҮББХ-ны гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа | News.MN

ҮББХ-ны гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

ҮББХ-ны гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

ҮББХ-ны гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Т.Энхтүвшин, Ж.Мөнхбат нар Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд өнөөдөр (2020.09.22) “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6 хувь, хоолойн ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна.

Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа юм. Эхний гүүрнүүдийн дам нурууг амжилттай угсраад байна. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн төслийн удирдагч З.Отгонтөрөөс тодруулахад, “Энэ төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж гол нь гүүрийн ажлууд үлдсэн. Үүнд бид чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьсан. Бусад гүүрэнд дээд бүтэц тавихад бэлтгэх ажлууд хийгдэж байгаа” гэв.

Гүүрийн ажлын гүйцэтгэл 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 83.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтайү үргэлжилж байна. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэж байгаа аж. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73 хувь, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөжээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын доод бүтцийн ажил дуусч дээд бүтэц буюу 221 км замын угсралтын ажил өрнөж байгааг албаныхан мэдээлэв.

Тавантолгойгоос Зүүнбаян тосгон хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлснээр тус бүс дэх эргэн тойрны ашигт малтмалын 37 орд газар эргэлт орохоос гадна Зүүнбаян сумын хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэнэ хэмээн тооцоолж байгаа юм байна. Зүүнбаян өртөөнд төмөр замын 70 гаруй ажлын байр бий болж ачаа тээвэр шилжүүлэн ачих найман замтай, үе угсрах баазтай болох юм. Мөн Зүүнбаян сумын хүн ам өсч 10 орчим мянгад хүрэх төдийгүй томоохон бүтээн байгуулалтыг дагаж шинэ ажлын байр олноор бий болно гэж тооцжээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд шинэ төмөр замын ажлын явцтай танилцахдаа ажлаа хугацаанд нь түргэн шуурхай хийж, бүтээн байгуулалтад оролцож буй хүмүүст амжилт хүслээ. Мөн шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг Засгийн газартай хамтран шийдэх талаар ажиллана гэдгээ илэрхийлэв.

ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн төмөр зам дагуух өртөө, зөрлөгийн ажлыг хариуцаж, эхнээс нь ашиглалтад оруулж эхэллээ. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг халуун хүйтэн ус, халаалттай барьж, байгуулсан нь дараа, дараагийн өртөө, зөрлөгийн жишиг болж байна. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд нь сард хоёр сая орчим төгрөгийн цалин авч байгаа юм. Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ ХНН-ийн ажилчид гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллах хоёр дахь өдрөөс Өмнөговь аймгийн Цогцэций сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

“Эрдэнэс-Тавантолгой”  төсөл 2010 онд хэрэгжих эхлэл тавигдаж, уурхайн уулын ажил албан ёсоор эхэлсэн. Энэ дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийг Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тус компани нь стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийт 822 ажилтантай бөгөөд 100 хувь монгол хүн ажиллаж байна. Нийт ажилтны  62 хувь нь дээд боловсролтой, 27 хувь нь Өмнөговь аймгийн иргэд, 12 хувь нь Цогтцэций сумын иргэд юм.

Өнгөрөгч онд Цанхийн Зүүн болон Баруун уурхайд олборлолтын үйл ажиллагааг явуулж, 18 сая тонн нүүрс олборлон, 14.95 сая тонн нүүрс борлуулж, 2.1 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 522.3 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн 728.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ. 2019 оны гүйцэтгэлээр 16.2 сая тонн нүүрс олборлож 15.5 сая тонн нүүрс борлуулан, 2 их наяд 660 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, өмнөх оноос нүүрсний борлуулалтын орлого 34 хувиар, борлуулалтын хэмжээ 18 хувиар нэмэгдсэний үр дүнд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ажлын байрыг нэмэгдүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК зэрэг охин компанийг байгуулсан байна. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд болон нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой Түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллаж байна гэдгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлж байлаа.

Түүнчлэн өнгөрөгч сараас эхлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараасан билээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, Монгол Улсын нэг сая 888 мянган иргэн эзэмшдэг.

Тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэр дагуу тус компанийн хувьцааны ногдол ашгийг өнгөрсөн сараас иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-23 58.109.221.157

Esgii hiih gazar yu gdg bilee ter l baina

Avatar

aagii 2020-09-23 59.153.115.199

ingeed l tsubraad l ajil hiij bgaa humuusiin ajild ih saadtai umaa daa, eronhiilogcn, eronhii said tanilahad l hamt uabna biz, denduu hiih ajilgui um snig uabah umaa daa

Avatar

МАНАН гэгч өмхий жорлон сөнөтүгэй!!! 2020-09-23 202.131.245.69

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын трасс бол ёстой ямар ч үр ашиггүй, зориуд Монгол улсыг хорлон сүйтгэх гэсэн өмхий төвд тайрдас жанхуугийн хадам ах путины захиалгаар хийгдэж байгаа ажил. Энэ төмөр замыг жанхуу барьж байгаа ганцхан шалтгаан байгаа. Тэр нь юу вэ гэхээр Чингис бондоос гаргасан 280 сая доллараар хоосон шороо овоолсон бузар хэргээ нуун далдалж, агуу бүтээн байгуулагч, надад нэмж 280 сая доллар өгсөн бол би барьж дуусгах байсан гэж мэдээлэл дутмаг ард түмний тархийг угаах сэдэв га

Avatar

hudalch gar be.. 2020-09-23 202.55.191.130

za bolioroi malaa.ene zam harin ch mash ih heregtei shuumongold naad zamd chini harmagtai zesiin ord omongoviin manlai sumand bii deer tsagaan subargiin ord bii tegeed barag 30 iod ord bii. tegeed harmagtai ord tsagaan subargiin zesiig bas mashinaar zooj baigali delhiig svitgej baih uu dee.harmagtain ord bol oyuintolgoigoos ch dutahgui tom ch dee..

Avatar

Ман 2020-09-23 85.141.168.212

Сэтгуулчид: дэд бутэц

Avatar

иргэн 2020-09-23 202.70.34.70

Эд нар үзлээ гээд яах уу?? Женко эдэнд хусам үлдээлээ юу????

Avatar

Зочин 2020-09-23 66.181.170.73

наад хоолны савнуудаа очихоор битий дагаж далдагнаад бай. Үнээ дагадаг бухан бяруу шиг хэдэн юмнууд хийх ажлаа олж ядаад наагуур чинь дэл сул шаачихмаар юм юу байна гээд өлөв долов гэж яваа нь ойлгомжтой. ганц хүрз шороо шидэхгүй муусай новшнуудыг төмөр зам руу очихийг ерөнхийлөгч хориглох хэрэгтэй. наад ажлаа хурдан дуусгаад үхэх сэхэхээ үзье. төмөр зам дуусч байж хятадын амбаны ам савар хоёроос гарч чадах бол чадаад алалцъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж