“Анна Каренина” жүжгийг аравдугаар сарын 3-нд тоглохоор болжээ | News.MN

“Анна Каренина” жүжгийг аравдугаар сарын 3-нд тоглохоор болжээ

“Анна Каренина” жүжгийг аравдугаар сарын 3-нд тоглохоор болжээ

“Анна Каренина” жүжгийг аравдугаар сарын 3-нд тоглохоор болжээ

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжиг аравдугаар сарын 3-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглохоор болжээ. Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллаж байна.

Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээж буй. Харин түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглоно.

Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх аж.  “Анна Каренина” жүжгийн цахим тасалбар есдүгээр сарын 22-ноос худалдаанд гарчээ. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 25-100 мянган төгрөгийн үнэтэй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-23 103.14.36.18

Үндэсний дуу бүжгийн чуулгыхан тоглолт хийхгүй юмуу…

Avatar

Muugii 2020-09-23 172.58.63.52

Tegmeer dee. Uzeh sonsoh yumgui heden gudamnii hoshin shogoos zalhaj baisan zaluu nasiig mini avarhaar bolsond talarhaj bna. Olon olon songodog zohioliig ami oruulj uguurei…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж