НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ | News.MN

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Secretary-General António Guterres addresses the General Assembly 75th session: General Debate- Report of the Secretary-General on the work of the Organization

Энэ 9 дүгээр сарын 22-нд Нью-Йорк хотноо “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээрх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл  эхэллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлсэн үгэндээ хүн төрөлхтөн дэлхийн геостратегийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл,  цахим технологийн сөрөг үр дагавар, КОВИД-19 цар тахал зэрэг 5 сорилттой тулгарч байгааг сануулж, 2020 оны 3 дугаар сард түүний санаачилсан “Дэлхий нийтээр гал зогсоох уриалга”-д 180 улс нэгдсэнийг мэдээлэн, дэлхийн хамгийн том эдийн засагтай 2 гүрний хооронд зөрчил маргаан лавшрах төлөвтэй байгаад санаа зовинож буйгаа илэрхийлж, КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манлайлах үүрэгтэй гэж мэдэгдэв. НҮБ-ын ЕА-н 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир хэлэхдээ олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх,  НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэргийг энэ удаагийн чуулганы тэргүүлэх чиглэлүүд болгон ажиллахаа мэдэгдэж, КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд НҮБ-ын агентлагууд, түүний дотор  ДЭМБ-ын хүч чармайлтыг нэмэгдүүлэх  ёстойг онцлон, цар тахал, ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилттой үр дүнтэй тэмцэхийн тулд НҮБ-ын чадавхийг бүрэн ашиглаж, хамтран ажиллахыг гишүүн улсуудад уриалсан.

Opening of the 75 General Debate
Opening of the 75 General Debate
SG speaking

Ерөнхий санал шүүмжлэлд нийт 122 улсын төрийн тэргүүн, 54 улсын Засгийн газрын тэргүүн, 18 улсын Гадаад хэргийн сайд нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд үг хэлж, манай улсын олон улсын харилцааны асуудлаарх байр суурийг илэрхийлж,  гадаад бодлогын зорилт, чиглэлүүд, “КОВИД-19” цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж