Тарвага цаг уурын мэдээг буруу хэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.09-нд нийтлэгдсэн

Тарвага цаг уурын мэдээг буруу хэлжээ

Америкийн тарвага цаг уурын мэдээг буруу хэлсэн гээд “баривчлагдав”

Зургийг: Monson Police Department в Facebook

Коннектикут мужийн Саффилд хотын цагдаагийн газар VIII Чаклс нэртэй тарвагыг цаг уурын мэдээг буруу хэлсэн гэж шоглоом болгон баривчлав. Тарвага хавар эрт ирнэ гэдгийг хэд хоногийн өмнө харуулсан ч хаврын оронд тус мужид цас ихээр оров хэмээн NBC Connecticut мэдээлэв.

Олон нийтийн сүлжээний шог постод тарвагыг хоёрдугаар сарын 6-нд баривчилсан, түүнийг зургаан долоо хоногоор шоронд хорьж магадгүй хэмээн бичжээ. Энэ тарвага нь улс даяар хоёрдугаар сарын 2-нд тэмдэглэгддэг Тарваганы өдрөөр Чаклс цаг уурын буруу дүгнэлт хийгдсэн гэж буруутгагдаж байгаа юм. Одоо тэр хотын Амьтдыг хянах газарт шүүгдэхээ хүлээж байна.

#FREECHUCKLES гэх компанит ажлаар мэрэгч тарвагыг барьцаагаар суллах ажлыг зохион байгуулах бөгөөд түүний барьцааг 10 мянган ам.доллар гэж зарлажээ.

Массачусетс  мужийн  Монсон хотод Панксатоны Фил гэдэг тарвагыг баривчлах зөвшөөрөл өгсөн тухай бас мэдээлжээ. Хотын иргэдийг залилсан гэж түүнийг буруутгаж байгаа гэнэ. Гэхдээ цагдаагийн газар нь түүнийг тоглоом болгож байгаа гэлээ.

Тарваганы өдөр нь Канад, Америкийн ардын баяруудын нэг юм. Энэ өдөр ичээнээсээ гарсан тарвага ямар байхыг ажиглах ёстой. Тарвага нүхнээсээ гарч ирэн өөрийн сүүдрийг хараад айн эргэн нүхэндээ нуугдвал өвөл зургаан долоо хоногоор үргэлжилнэ гэж ярьдаг. Амьтан нүхэндээ ороогүй бол хавар эрт эхэлнэ гэдэг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж