Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.09.23/ мэдээлэл хийж байна.
Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 1406 хүнд хийсэн шинжилгээний хариунаас нэг хүнд илэрлээ. Энэ сарын 17-нд Хонгконг УБ нисэх онгоцоор ирсэн 53 настай эмэгтэйн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа.
Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,
- Есдүгээр сарын 8-нд Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 261 хүний давтан
- Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 186 хүн
- Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 207 хүний давтан
- Сайн дураар шинжилгээ өгсөн 99 хүн
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 236 хүний давтан
- Орхон аймагт тусгаарлагдсан 34
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1
- Дархан-Уул 79
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 140, үүрэг гүйцэтгэсэн 38 эмч ажилтан
- Ачаа тээврийн 44 жолооч
- Тандалтын зорилгоор санамсаргүй түүврийн аргаар сонгосон 8 хүний шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол байна. Тэдний 302 нь эдгэжээ. Гаднаас зөөвөрлөгдсөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудыг задалбал, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 109 хүн, тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 178 хүн, ачаа тээврийн 17 жолоочийн хариу тус тус эерэг гарчээ. ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, есөн хүний биеийн байдал хөнгөн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
– Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээг сайн дураар өгч буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор нийт 24.774 хүнд тандалт судалгаа явуулаад байна. Мөн давхардсан тоогоор 66.549 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавируст халдварын 313 тохиолдлыг бид илрүүлэн хяналтад авлаа. Өнөөдрийн байдлаар өвчний эдгэрэлт 97 хувьтай байгаа юм. Коронавируст халдвараар өвдсөн хүмүүсийн дундаж нас 28 байгаа юм. Ерөнхийдөө 6-84 настай хүнд коронавирус илэрсэн. Хүүхдүүдийн тухайд 15-аас доош насны найм, 55-аас дээш насны 21 хүн байна. Эмчилгээний дундаж ор хоног 30 гэж үзсэн. Коронавируст халдвараар өвдөж эдгэсэн хүмүүс дунджаар 14-60 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 214 буюу 68.4 хувь, эмэгтэй 99 буюу 31.6 хувьтай байна. Монгол Улсыг коронавируст халдварын улмаас нас баралт байхгүй, энэхүү амжилтаа бататгахыг улс орнууд хэлж байгаа. Орон нутагт коронавируст халдвартай тэмцэх багуудыг бий болгох бэлтгэж ажиллаж байна. Энэ байдлаар лаборатори, хүний нөөц, хамтран ажиллах зохион байгуулах бүхий олон салбарын төлөөллийг бэлтгэл хангаж байна.
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Tuesday, September 22, 2020
Холбоотой мэдээ