Шинэ төмөр замтай танилцах улстөрчдийн "моод"

Хуучирсан мэдээ: 2020.09.23-нд нийтлэгдсэн

Шинэ төмөр замтай танилцах улстөрчдийн "моод"

Шинэ төмөр замтай танилцах улстөрчдийн "моод"

Улстөрчид, улс төрийн хүрээнийхэн сүүлийн үед идэвхтэйгээр Тавантолгойн төмөр замын ажилтай танилцах болжээ. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд төмөр замын ажилтай танилцаад иржээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд

Мэдээж харьяалах байнгын хороо, салбар хариуцсан сайд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар төмөр замын ажлын явцтай танилцах нь зүйн хэрэг ч сүүлийн үед шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцах хүмүүсийн цуваа хэтэрхий урт байгаа нь анхаарал татмаар.

Ерөнхийлөгч Х.Баттулга

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд “Шинэ төмөр замын бүтээн байгуулалт”-тай танилцах, ажлын явцыг “шалгадаг” нь бараг л хэвийн үзэгдэл болсон. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл дагуулж нэг, огт дагуулахгүй чимээгүй гээд байнгын “зочин” нь болсон гэхэд хилсдэхгүй болов уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ч мөн хэд хэдэн удаа “Шинэ төмөр замын бүтээн байгуулалт”-тай танилцсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар ч мөн хоцорсонгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар

Саяханаас сэтгүүлчдийг, төрийн албаны ажилтнуудыг, хувийн хэвшлийнхнийг, Ардчилсан намын гишүүдийг ээлж, ээлжээр нь Зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцуулаад амжсан. Тодруулбал,  21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын нийт 150 гишүүнийг шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцуулах ажлыг өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан гэх.

Энэ мэтчилэн улс төр, бизнесийн хүрээнд болон улстөрчид “Шинэ төмөр замын бүтээн байгуулалт”-тай танилцах “моод” дэлгэрүүлсэн аятай л цуваа үргэлжилсээр байна. Цаашид хэн, хэзээ очиж танилцах бол гэсэн хүлээлт үүсгэж эхэлсэн бололтой. Гэхдээ энэ бүгд ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьтал болсон зохион байгуулалттай ажил хэмээн улс төрийн хүрээнд яригдах болжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж