Леди Гагагийн час улаан сонголт | News.MN

Леди Гагагийн час улаан сонголт

Хуучирсан мэдээ: 2016.02.09-нд нийтлэгдсэн

Леди Гагагийн час улаан сонголт

Фото: Christopher Polk / Getty

"Каролина Пантерс» ба "Денвер Бронкос» багуудын хооронд хоёрдугаар сарын 7-нд болсон Үндэсний хөлбөмбөгийн лигийн Супер боул тоглолтын өмнө АНУ-ын сүлд дууг дуучин Америкийн дуучин Леди Гага дуулсан. Тэрээр энэ өдөр Gucci загварын ордонд захиалгаар хийлгэсэн тусгай гоёлын костюмаар гангарчээ.

Улаан, хурц өнгийн энгийн эргүүлэгтэй, доогуураа өргөн өмдтэй костюмыг уг үйл ажиллагаанд  зориулан Gucci ордны уран сайхны захирал Алессандро Микеле бүтээжээ. Мөн Гага тус ордны шаахайгаар гоёсон байна.

“Би цаг үргэлж Гагагаар бишэрч ирсэн, тэр надаас Супер боулд зориулсан костюм оёхыг гуйсныг нь би баяртайгаар хүлээн авсан  Жинхэнэ эрч хүчтэй эмэгтэйд эрч хүчний илэрхийлэл болсон улаан өнгийг сонгон авлаа” гэж  Микеле өгүүлэв.

Super Bowl гэх америк хөлбөмбөгийн лигийн шигшээ тоглолт хоёрдугаар сарын 7-нд уг лигийн түүхэн дэх 50 дахь тоглолт болж өнгөрсөн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж