ОБЕГ: Сэлэнгэ аймагт 3.7 магнитуд газар хөдөлжээ | News.MN

ОБЕГ: Сэлэнгэ аймагт 3.7 магнитуд газар хөдөлжээ

ОБЕГ: Сэлэнгэ аймагт 3.7 магнитуд газар хөдөлжээ

ОБЕГ: Сэлэнгэ аймагт 3.7 магнитуд газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 22-23-нд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


          СЭЛЭНГЭ АЙМАГТ 3.7 МАГНИТУД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

  • Сэлэнгэ аймгийн  Цагааннуур сумын  Оргих багийн “Шүрэнгийн-Ам” гэх газарт өнөө өглөө 06:00 цагийн орчимд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй тул ямар нэгэн хохирол учраагүй байна.

"ЗАГАСТАЙН ГОЛ"-Д  20 ТОНН ӨВС АЧСАН АЧААНЫ МАШИН ШАТЖЭЭ

  • Завхан аймгийн Идэр суманд “Загастайн гол” гэдэгт газар 20 тонн өвс ачиж явсан “Фотон” загварын ачааны автомашин шатсан байна. Тодруулбал, өчигдөр /2020.09.22/ орой 17:45 цагийн орчимд  Увс аймгаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын автомашин шатжээ. Гал унтраах багийнхан цагдаагийн байгууллагатай хамтран  шатаж буй машиныг  гурван цаг ажиллаж унтраасан байна.
  • Ховд аймгийн Жаргалант сумын нутаг “Тулга”-ын 45 айлын 5 давхар орон сууцны зоорийн давхарт Хураалттай байсан эд зүйл шатсан байна. Галын дуудлага өчигдөр орой 23:53 цагийн орчимд Онцгой байдлын газарт ирж, цаг алдалгүй унтраасан байна.
  • Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Сөүл”-ийн гудамжинд Ю-Микс ХХК-ийн байрын агааржуулалтын хуванцар хоолой өнөө өглөө шатсан байна. Галын дуудлага өглөөний 05.26 цагт Онцгой байдлын газарт ирж, алба хаагчид цаг алдалгүй унтраажээ.  

ОСОЛ ГАРСАН ҮЙЛДВЭРИЙГ ЦАГДАА НАР ХАМГААЛАЛТАД АВЛАА

  • Дундговь аймгийн Хулд сумын нутаг  Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд энэ сарын 21-нд нуралт үүссэний улмаас хүний амь эрсэджээ. Осол 16:30 цагийн орчимд болсон ба тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан Налайх дүүргийн иргэн 30 настай М нь 20 орчим метрийн гүн шороонд дарагдаж, амь насаа алджээ. Онцгой байдлын газрын алба хаагчид талийгаачийн цогцсыг өчигдөр 17:20 цагийн орчимд гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тухайн газрыг   аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд аваад байна.

          САМАР ТҮҮЖ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

  • Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Орхон аймгийн харьяат иргэн 59 настай эрэгтэй Л нь энэ сарын 14-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариатайн даваа” гэдэг газраас 17:30 цагийн орчимд сураггүй болсон. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан эрлийн багийнхан өчигдөр  Тариахтайн даваанд 5 км тойрогт эрэн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд өнөөдөр эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж